Үзэгч сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Канадын дуучин Жастин Бейберийн 2012 онд Малайз улсын Куала Лампурт тоглосон "MTV World Stage Live In Malaysia" хөгжмийн наадамд тоглосон тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.
Жастин Бейбер
Авьяаслаг менежр Скуутер Браун санамсаргүй байдлаар youtube-ээс ковер дуу дуулсан жаал хүүгийн бичлэгийг олж харжээ. Тэр бол тухайн үед 14 настай Канадын дуучин Жастин Бейбер байлаа. Улмаар хүүг олж уулзан RBMG Records дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулан 2009 онд хамгийн анхны "My World" пянз гарчээ. Уг пянз Америкт супер хит болж 2010 онд "My World 2.0" анхны цомог гарах эхлэлийг тавьсан байдаг. Түүний нэр алдар дэлхий даяар түгж хоромхон хугацаанд 150 сая гаруй хувь цомог борлуулж чадсан нь дэлхийн хамгийн олон хувь цомог борлуулсан уран бүтээлчдийн нэг болж чадсан юм. Тэр ч бүү хэл түүний Twitter дэх дагагчийн тоо 2017 оны наймдугаар сард 100 сая болсон нь хамгийн олон дагагчтай хоёр дахь хүн болж бүртгэгдсэн байдаг. 2016 онд түүний видео бичлэгүүдийг Youtube суваг дээр нийт 10 тэрбум гаруй удаа үзсэн гэсэн тоо баримт бий.
"MTV World Stage Live In Malaysia"
2009 онд Малайзын Куала Лампур хотноо "MTV Asia" сувгаас хамгийн анхны "MTV World Stage Live In Malaysia" тоглолтыг зохион байгуулсан байна. Уг тоглолтод Америк, Англи, Малайзын нийт долоон уран бүтээлч тоглолтоо хийсэн ба нийт 15.000 хүн үзэж сонирхсон байна. Уг тоглолт жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн ба 2012 онд дуучин Жастин Бейбер болон Солонгос реппер Жей Парк, Малайзын дуучин Мизз Нина, Солонгосын охидын хамтлаг болон Кара мөн тоглолтоо хийжээ.
sombaree