Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №100 Gnarls Barkley, ‘Crazy’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №100 Gnarls Barkley, ‘Crazy’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

Gnarls Barkley, ‘Crazy’

Gnarls Barkley бол Америкийн soul хослол юм. Дуучин, дуу зохиогч CeeLo Green болон хөгжимчин, продюсер Danger Mouse нар 2006 онд хамгийн анхны St. Elsewhere цомог болон тэдний супер хит "Crazy" дуугаа гаргажээ. Энэхүү "Crazy" дуу нь 2007 оны Гремми наадмаас "Oны шилдэг бичлэг" шагналыг хүртсэн байдаг. Мөн цомог нь "Оны шилдэг цомог" шагналыг хүртсэн байна. Анх 2005 оны сүүлээр BBC Radio 1 сувгаар цацагдан Англи улсад цомог худалдаанд гарахаасаа өмнө хит болж чадсан байна. 2006 оны гуравдугаар сард цомог худалдаанд гарч Английн UK Singles Chart хит жагсаалтыг ‘Crazy’ дуу есөн долоо хоногийн турш тэргүүлсэн нь сүүлийн 10 жил байгаагүй өндөр үзүүлэлт болсон юм. Gnarls Barkley хамтлаг 2008 онд студийн хоёр дахь "The Odd Couple" цомгоо гаргасан ч төдийлөн амжилт олж чадаагүй юм.

Gnarls Barkley, ‘Crazy’

I remember when
I remember, I remember when I lost my mind
There was something so pleasant about that place
Even your emotions had an echo, in so much space
And when you're out there without care
Yeah, I was out of touch
But it wasn't because I didn't know enough
I just knew too much

Does that make me crazy?
Does that make me crazy?
Does that make me crazy?
Possibly

And I hope that you are having the time of your life
But think twice, that's my only advice
Come on now, who do you
Who do you, who do you, who do you think you are?
Ha, ha, ha, bless your soul
You really think you're in control?

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл