Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №123 The Animals, ‘The House of the Rising Sun’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №123 The Animals, ‘The House of the Rising Sun’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

The Animals, ‘The House of the Rising Sun’

Английн ритм, блюз хамтлаг болох "The Animals" хамтлаг 1960 онд байгуулагдаж байжээ. Тэд 1964 онд хамтлагийн нэрээрээ гаргасан "The Animals" цомгоороо, "The House of the Rising Sun" дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж чадсан юм. "The House of the Rising Sun" дуу нь XVI зууны үеэс дуулагдаж ирсэн фолк дуу юм. Харин "The Animals" хамтлаг анх удаа цахилгаан гитартай дуулж бичүүлсэн нь "анхны фолк рок хит дуу" хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн байна.

Анх "The Animals" хамтлагийн дуучин Эрик Бартон уг дууг нэгэн бааранд явж байхад нь сонсоод өөрсдийн найруулгаар анх дуучин Чак Берритэй хамтран тоглож эхэлсэн байдаг. Хүмүүсийн уг дуунд үзүүлж буй хандлага маш нааштай байсан тул шууд бичлэгт орохоор шийдсэн байна.  

"The Animals" хамтлаг

‘The House of the Rising Sun’

There is a house in New Orleans
They call the Rising Sun
And it's been the ruin of many a poor boy
And God I know I'm one

My mother was a tailor
She sewed my new blue jeans
My father was a gamblin' man
Down in New Orleans

Now the only thing a gambler needs
Is a suitcase and trunk
And the only time he'll be satisfied
Is when he's all drunk

Oh mother tell your children
Not to do what I have done
Spend your lives in sin and misery
In the House of the Rising Sun

Well, I got one foot on the platform
The other foot on the train
I'm goin' back to New Orleans
To wear that ball and chain

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл