Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №130 Steppenwolf, ‘Born to Be Wild’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №130 Steppenwolf, ‘Born to Be Wild’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

Steppenwolf, ‘Born to Be Wild’

Канад-Америкийн Steppenwolf рок хамтлаг 1968 онд анх байгуулагдаж байжээ. Тэднийг "Born to Be Wild", "Magic Carpet Ride", "Rock Me" хит сингл дуунуудаар нь хөгжим сонсогчид андахгүй. Steppenwolf хамтлагийн оргил үе нь 1968-1972 хооронд байдаг. Гэвч хамтлаг 1972 онд Лос Анжелес хотноо тоглолт хийснийхээ дараа тарсан байна. Гоцлол дуучин Жон Кэй хувийн уран бүтээл туурвих болж бие даасан хоёр ч цомог гаргаж амжсан байдаг. Хамтлаг 1974 дахин нэгдэж Slux Flux цомгоо бичүүлжээ. Уг цомогт тус хамтлагийн хамгийн сүүлчийн хит дуу болох "Straight Shootin' Woman" дуу багтсан байдаг. Steppenwolf хамтлаг одоо ч уран бүтээлээ туурвисан хэвээр байгаа ба хамтлагийн үндсэн гишүүдээс ганцхан гоцлол дуучин Жон Кэй л хамтлагтайгаа өнөөг хүртэл хамт байгаа юм. 

"Born to Be Wild" дуу нь байкер буюу мотоциклчдын сүлд болтлоо олонд танигдсан дуу юм. Энэ дуу нь heavy metal төрлийн хөгжимд харьяалагддаг ба анх зохиогдож байхдаа уянгын дуу байсан ба бичлэгт орохдоо хэмнэлийг нь өөрчилж бичүүлсэн байна.  

 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл