Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №157 Simon and Garfunkel, ‘The Sounds of Silence’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №157 Simon and Garfunkel, ‘The Sounds of Silence’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Simon and Garfunkel, ‘The Sounds of Silence’

Америкийн фолк рок хослол болох дуучин, дуу зохиогч Пол Саймон болон дуучин Арт Гарфункел нар 1953 онд бага сургуулийн найзууд бөгөөд 1957 онд Tom&Jerry нэрэн дор анхны "Hey Schoolgirl" дуугаа дуулж байжээ. Хожмоо 1963 онд Simon & Garfunkel нэрээрээ анхны "Wednesday Morning, 3 A.M." цомгоо гаргасан байна. Гэвч уг цомог нь төдийлөн амжилт олоогүй юм. Уг цомогт багтсан ‘The Sounds of Silence’ дуугаа 1965 онд дахин сэргээн бичүүлсэн нь "Билбордын шилдэг 100 жагсаалт"-ыг тэргүүлсэн байдаг. Ийнхүү тэд 1966 онд уг дуугаараа нэрлэсэн хоёр дахь студийн цомгоо гаргасан нь амжилтынх нь эхлэл байлаа. Тэдний 1981 онд зохион байгуулсан "The Concert in Central Park" тоглолтод 500 гаруй мянган хүн цугласан тоо байдаг. Энэ нь түүхэн дэх томоохон тоглолтуудын нэгд зүй ёсоор тооцогдох тоглолт байлаа. Мөн тэд карерийнхээ түүхэнд 100 сая гаруй цомог борлуулж чадсан цөөхөн хамтлагуудын нэг юм.

‘The Sounds of Silence’

Hello darkness, my old friend
I've come to talk with you again
Because a vision softly creeping
Left its seeds while I was sleeping
And the vision that was planted in my brain
Still remains
Within the sound of silence

In restless dreams I walked alone
Narrow streets of cobblestone
'Neath the halo of a street lamp
I turned my collar to the cold and damp
When my eyes were stabbed by
The flash of a neon light
That split the night
And touched the sound of silence

And in the naked light I saw
Ten thousand people, maybe more
People talking without speaking
People hearing without listening
People writing songs that voices never share
And no one dared
Disturb the sound of silence

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл