Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №173 Aerosmith, ‘Dream On’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №173 Aerosmith, ‘Dream On’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Aerosmith, ‘Dream On’

Аеросмит хамтлагийн "Dream On" дуу нь хамтлагийн 1973 онд гаргасан хамгийн анхны "Aerosmith" цомогт багтсан дуу юм. Энэхүү гайхамшигтай дууг хамтлагийнхан амьд тоглолт бүрдээ тоглодог ба төгөлдөр хуурын гоцлол хэсэгт дуучин Стивен Тайлор өөрөө тоглодог байна. Мөн түүнчлэн уг дууг тоглохдоо аль болох симфони оркестортой хамтран тоглохыг чухалчилдаг байна. "Dream On" дууны албан ёсны клипт 1991 онд MTV хөгжмийн сувгийн 10 жилийн ойд зориулан тоглосон амьд тоглолтын бичлэгээс ашигласан байдаг. Энэхүү тоглолтод мөн л симфони оркестлр ашигласан байдаг ба удирдаач нь домогт Майкл Камен байжээ. 

Манай сайт өмнө нь энэхүү дууны бас нэгэн хувилбар болох дуучин Стивен Тайлор, гоцлол гитарчин Жое Перри нар Өмнөд Калифорнийн найрал дуучин хүүхдүүдтэй хамтран дуулсан нэгэн гоё хувилбарыг нь толилуулж байсан билээ. Уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Уг дууг маш олон хамтлаг, дуучид өөр өөрсдийн хувилбараар дуулсан байдаг ба тэгж дуулах бүрийдээ дахин хит болгож байсан түүхтэй. Иймд манай сайт "Ковер дуу" булангаараа тун удахгүй "Dream On" дууны ковер хувилбаруудыг танилцуулах болно. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл