Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №176 The Rolling Stones, ‘Paint it Black’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №176 The Rolling Stones, ‘Paint it Black’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

The Rolling Stones, ‘Paint it Black’

"Бүх цаг үеийн шилдэг 500 дуу жагсаалт"-д домогт Роллинг Стонес хамтлагийн хэд хэдэн дуу орсоор байгаа билээ. Өнөөдөр танд танилцуулах ‘Paint it Black’ дуу бол яалт ч байхгүй энэ жагсаалтад байх ёстой дууны нэг юм. 1966 онд сингл хэлбэрээр гарсан даруйдаа Америкт Билбордын шилдэг 100 жагсаалт, Английн UK Singles Chart жагсаалтыг тэргүүлсэн байдаг. Уг дууны үгний санааг Роллинг Стонес хамтлагийн дуучин Мик Жаггер зохиолч Жэймс Жойсын "Ulysses" зохиолыг уншиж байхдаа олсон бол хамтлагийн ахлагч Жон Жонес Морокко хөгжмөөс дууны аялгууг олсон хэмээн дурсан ярьсан байдаг. Энэхүү дуунд ашиглагддаг Энэтхэгийн Ситар хөгжмийг ‘Paint it Black’ дуу зохиогдохоос өмнөхөн нь Битлз хамтлагийн "Norwegian Wood" дуунд мөн ашигласан байдаг. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл