Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №181 Joy Division, ‘Love Will Tear Us Apart’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №181 Joy Division, ‘Love Will Tear Us Apart’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Joy Division, ‘Love Will Tear Us Apart’

Английн алдарт Joy Division хамтлаг 1976 онд байгуулагдаж байжээ. Тэд тухайн үедээ пост-панк урсгалын гол төлөөлөгч нь байсан юм. Тэд 1979, 1980 онд хоёр цомог гарган хамтлагийн гоцлол дуучин Иан Куртис амиа егүүтгэсний дараа хамтлагийн нэрээ New Order болгон өөрчилж цааш явсан байдаг. 

"Love Will Tear Us Apart" дууг Joy Division хамтлагийн дуучин гэр бүлийн асуудлаас үүдэлтэйгээр амиа егүүтгэхээсээ өмнө зохиосон бөгөөд 1980 оны таван сард нас баржээ. Харин уг дууг нийтэд 1980 он зургаадугаар сард нь цацсан даруйдаа Англи улсад хит жагсаалтыг тэргүүлсэн байна. Уг дууны клипийг хамтлагийнхан өөрсдөө хийсэн нь өвөрмөц болжээ. Дуучин Иан Куртисын булшны чулуун дээр уг дууны нэрийг бичсэн байдаг ч бушны чулуу нь хулгайд алдагдаж дахин сэргээж байсан байна. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Gerelee

    Joy Division hamtlagiin duug urd ni sonsch bsn ch tiim ch ih sonirhdoggui blaa. Control kinog uzsenees hoish Ian Curtis iig iluu sonirhoh bolson. tuunii hachirhaltai bujig neriin huudas ni ymuu daa.