Гитарыг уйлуулдаг, уянгалуулдаг хос "Rodrigo y Gabriela"
Гитарыг уйлуулдаг, уянгалуулдаг хос "Rodrigo y Gabriela"

 

Эрхэм үзэгч, сонсогчдынхоо энэ үдшийн амралтад зориулан Мексикийн гитарын хослол болох Rodrigo y Gabriela буюу Ридриго болон Габриела нарын тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ.

Rodrigo y Gabriela

Тэд nuevo flamenco, rock, heavy metal зэрэг олон төрлийн хөгжмийн урсгал чиглэлээр тоглодог ба 2001 оноос хойш студийн таван цомог бичүүлж гаргаад байгаа юм. Тэд бүр хүүхэд ахуйдаа буюу 15 насанд анх Мехико хотын соёлын ордонд анх танилцаж байжээ. Анхандаа тэд нэр алдартай хамтлагуудын дуунуудыг ковер хийн гудамжинд, цэнгээний газар гитарддаг байсан бол сүүлдээ өөрсдийн аязыг зохиох болсон байна. Тэд хоёул хүнд металл хөгжим сонирхдог ба тэдний уран бүтээлд энэ чиглэлийн хөгжим түлхүү ордог гэж хэлж болно. Гэвч тэд ердөө акустик гитар дээр хүнд метал хөгжмийг гайхалтай зохиомжлон тоглож чаддаг. 

Ингээд тэдний 2014 оны нэгэн гайхалтай тоглолтын бичлэгийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл