Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №334 James Brown, ‘Get Up (I Feel Like Being a) Sex Machine’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №334 James Brown, ‘Get Up (I Feel Like Being a) Sex Machine’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

James Brown, ‘Get Up (I Feel Like Being a) Sex Machine’

Домогт дуучин Жеймс Жозеф Браун /1933-2006/

Америкийн домогт дуучин, бүжигчин, хөгжимчин Жеймс Жозеф Браун нь хорьдугаар зууны хөгжим болон бүжгийн гол төлөөлөгчдийн нэг юм. Түүнийг соул хөгжмийн "загалмайлсан эцэг" хэмээн нэрлэх нь ч бий. Жеймс Браун нь маш олон хөгжмийн урсгалуудыг үүсгэж хөгжүүлсэн байдаг. 

"Sex Machine" дуу нь Жеймс Брауны The J.B. хамтлагтайгаа бичүүлсэн анхны дуу нь юм. Энэ бол 1970 он байлаа. Энэхүү дууг хэд хэдэн удаа дахин бичлэгт оруулсан байдаг байна. 

    • 1970 онд анхны хувилбар нь 10 минут орчим үргэлжлэх амьд бичлэг нь бичлэгийн чанар төдийлөн сайн биш аж. 
    • 1975 онд хөгжмийн шинэ найруулгаар диско хэлбэрт шилжүүлсэн 12 минут үргэлжлэх урт хувилбар бичүүлсэн байдаг. 
    • 1993 онд Жеймс Браун бас нэгэн шинэ хувилбараар дуулж бичүүлсэн байдаг. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл