Английн dance-electronic хөгжмийн гол төлөөлөгч болох домогт "Prodigy" хамтлагийн дуучин Кэйф Флинт өчигдөр өглөө Лондон дахь гэрийнхээ ойролцоо амиа алдсан байдалтай олджээ. Тэрээр 49 настай байсан бөгөөд хамтлагийн үүсгэн байгуулагчдын нэг Лиам Ховлетт өөрийн инстаграм хуудаснаа бичсэнээр Кэйф Флинт амиа хорлосон бололтой. Цагдаагийнхны урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөгүйгээр нас барсан гэсэн байна. Гэвч нарийн үзлэгийг одоо хийж байгаа юм байна.
Кэйф Флинт гэж хэн байсан бэ?
1990-ээд оны үед дэлхийн хөгжмийн ертөнцөд шинэ дуугаралт бүхий "The Prodigy" хамтлаг нь "Firestarter", "Breathe" зэрэг хүчтэй дуунуудаараа хувьсал хийсэн юм. Хамтлаг дэлхий даяар 30 гаруй сая хувь цомог борлуулж, гаргасан синглүүд нь Их Британий хөгжмийн хит жагсаалтуудыг хэд хэдэн удаа тэргүүлж байлаа. Хамтлагийн дуучин Флинт бусдаас өвөрмөц төрх, тайзан дээрх эрч хүчтэй байдлаараа ялгарч чаддаг байсан юм.
Одоо хөгжмийн ертөнцийнхөн түүний талаарх гашуудлын зурвасаар дүүрч байгаа ба бүгд нэгэн дуугаар "Кэйф Флинт бусдад үлгэрлэл болохуйц тайзыг эзэгнэсэн жинхэнэ домогт дуучин байлаа" гэсэн байна.
www.livetv.mn сайтын хөгжим мэдээллийн албанаас энэ үдэш "Дэлхийн шилдэг тоглолтууд" цуврал булангаараа "The Prodigy" хамтлагийн амьд тоглолтыг дамжуулахаас гадна хамтлагийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.
Энэ удаа та бүхэндээ "The Prodigy" хамтлагийн нэрийн хуудас болсон "Breathe" дууг нь толилуулж байна.