Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №345 U2, ‘Beautiful Day’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №345 U2, ‘Beautiful Day’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

U2, ‘Beautiful Day’

Ирландын домогт U2 хамтлаг, тэдний New Year's Day дууны талаар бид өмнө нь бүх цагийн шилдэг 500 жагсаалтаараа танилцуулж байсан билээ. Уг мэдээг уншихыг хүсвэл энд дарна уу.   

‘Beautiful Day’ дуу нь U2 хамтлагийн арав дахь цомогт нь багтсан дуу юм. Хамтлагийн хувьд энэхүү дуу нь нэгэн шинэ эрин үеийг авч ирсэн дуу байлаа. Гоцлол дуучин Боно ч энэ талаар: "бид 20 жил хайсан зүйлээ олох шиг л боллоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. 2001 онд ‘Beautiful Day’ дуу нь 43 дахь  Гремми наадмаас Оны шилдэг дуу, Оны шилдэг бичлэг, Шилдэг Рок тоглолт зэрэг гурван шагналыг хүртсэн байдаг.   

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл