Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №346 Aerosmith, ‘Walk This Way’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №346 Aerosmith, ‘Walk This Way’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Aerosmith, ‘Walk This Way’

"Бостоны муу жаалууд" болох Аеросмиф хамтлагийнхан алдарт ‘Walk This Way’ дуугаа 1975 онд зохиож байжээ. Энэхүү дуу нь 70-аад оны Аеросмиф хамтлагийн хамгийн супер хит дуу нь байлаа. 1986 онд "Walk This Way" дуугаа тэр үеийн алдартай рэп хамтлаг Run DMC-тэй хамтран дахин бичүүлсэн нь Америкт төдийгүй олон улсад анхаарал татан хөгжим шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авч байжээ. Энэ нь реп-рок, рок-хип хоп чиглэлийн анхдагч дуу болсон юм. Уг дуу хамтран дуулсан хоёр хамтлагтаа хоёуланд нь олон олон шагналуудыг авч ирсэн байдаг. 

Өнөөдөр та бүхэндээ уг дууны хоёр хувилбарыг та бүхэндээ толилуулахаар бэлтгэлээ. Эхнийх нь мэдээж уг дууны анхны хувилбар буюу Аеросмиф хамтлагийн дангаараа дуулсан хувилбар нь юм.

1986 оны рэп хамтлаг Run DMC-тэй хамтран дахин бичүүлсэн хувилбарыг хүлээн авна уу.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл