Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №354 Ritchie Valens, ‘La Bamba’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №354 Ritchie Valens, ‘La Bamba’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Ritchie Valens, ‘La Bamba’

Дуучин Ричи Валенс /1941-1959/

Рок н Роллын пионеруудын нэг Ричи Валенсын дуу хөгжмийн карьер наймхан сарын хугацаатай байлаа. Тэрээр 1959 онд ердөө 17-хон насандаа онгоцны ослоор өөд болсон юм. 1959 оны хоёрдугаар сарын 3 өдрийг түүхэнд "The Day the Music Died" буюу "хөгжим нас барсан өдөр" хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэхүү онгоцны ослоор Америкийн Рок Н Роллын гол төлөөлөгчид болох Бадды Холлы, Ричи Валенс, Рачардсон нар нас барсан байдаг. 

Ричи Валенс хэдий богинохон хугацаанд хөгжмийн ертөнцөд байсан хэдий ч хэд хэдэн хит уран бүтээлийг туурвиж амжжээ. Түүний хамгийн супер хит нь өнөөдөр бид бүхний онцлон сонсох ‘La Bamba’ хэмээх Мексик дуу юм. Валенс энэхүү хуучны дууг рок хэмнэлд оруулан өөрчилж дуулсан нь 1958 онд хит болж чадлаа. 2001 онд түүнийг Рок Н Роллын хүндэтгэлийн танхим залсан байдаг. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл