Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №355 Dr. Dre and 2Pac, ‘California Love’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №355 Dr. Dre and 2Pac, ‘California Love’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Dr. Dre and 2Pac, ‘California Love’

Домогт реппер Тупак Амар Шакур /1971-1996/

Өнөөдөр та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн алдартай хип хоп уран бүтээлчийн талаар, түүнийг дууг танилцуулах гэж байгаадаа тун баяртай байна. Энэ уран бүтээлч бол домогт 2Pac юм. "2Pас" гэдэг нь түүний тайзны нэр бөгөөд жинхэнэ нэр нь Тупак Амар Шакур. Тэрээр 1991 онд анхны "2Pacalypse Now" цомгоороо хип хоп ертөнцөд шинэ дуугаралтаар "тэсрэлт" хийн гарч ирсэн юм. Шакур "gangsta rap" урсгалын гол төлөөлөгч нь байлаа. Тэрээр маш олон кинонд тоглосон жүжигчин байсан хэдий ч түүний амьдрал өөрөө кино шиг адал явдлаар дүүрэн байсан юм. 1996 оны есдүгээр сарын 7 өдөр гэмт этгээдүүдийн халдлагад өртөж биедээ 4 сумны шарх авсан нь түүнийг үхэлд хүргэлээ. Эмнэлэгт хүргэгдээд зургаа хоногийн дараа тэр ердөө 25 насандаа амьсгал хураасан байдаг. Түүнийг нас барсны дараа хэвлүүлж амжаагүй байсан хэд хэдэн цомог нь хэвлэгдэж тэрээр яг л амьд мэт нэр хүндтэй хэвээр байгаа юм. Дэлхий даяар 75 сая гаруй цомгоо борлуулж чадсан хип хопчин ховор юм. 

‘California Love’

Шакур Dr. Dre болон Roger Troutman нартай хамтран 1995 онд гаргасан ‘California Love’ дуу нь Билбордын шилдэг 100 дуу жагсаалтыг хоёр долоо хоногийн турш тэргүүлж байлаа. Энэхүү дуу түүний 1996 онд гаргасан All Eyez on Me цомогт нь багтсан байдаг.  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл