Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №361 Elvis Presley, ‘All Shook Up’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №361 Elvis Presley, ‘All Shook Up’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Elvis Presley, ‘All Shook Up’

Бүх цаг үеийн шилдэг 500 дуу жагсаалтад Рок Н Роллын "Хаан"-ы нэлээн хэдэн дуу багтах нь зүйн хэрэг юм. Бид өмнө нь түүний хэд хэдэн дууг мөн тоглолтыг нь үзэгчиддээ танилцуулж байсан билээ. Өнөөдөр бас нэгэн сайхан уран бүтээлээр энэ өглөөг угтаж байгаадаа баяртай байна. Энэ бол All Shook Up.

1957 оны дөрвөн сард үзэгчдийн хүртэл болсон даруйдаа Биллбордын шилдэг 100 жагсаалтыг найман долоо хоногийн турш тэргүүлж байсан байна. Энэхүү дууны талаарх хэд хэдэн сонирхолтой түүх байдаг.

Дүү бүтсэн түүх

All Shook Up дууг 1956 онд Отис Блаквелл зохиосон бөгөөд шилтэй пепси ундааг сэгсэрч байхдаа энэ дууны санаа төрсөн гэдэг.

Дууг студид бичүүлсэн анхны дуучин нь Элвис Пресли биш 

Элвис Преслиг All Shook Up дуугаа студид бичүүлэхээс хэдэн долоо хоногийн өмнө Америкийн жүжигчин, дуучин Девид Хилл анх "I'm All Shook Up" нэртэйгээр бичүүлж байжээ. 

 

Домогт Битлз хамтлаг ч ‘All Shook Up’ дуулсан байдаг. 

Домогт Битлз хамтлаг уг дууг дуулж студид хүртэл бичүүлсэн байснаа дараа нь устгасан гэсэн яриа байдаг. Битлзийн хувилбарт Пол Маккартни болон Жорж Харрисон нар хоолой салган дуулдаг ба Жон Леннон огт оролцоогүй байдаг. Харин хожмоо Пол Маккартни 199 онд гаргасан Run Devil Run цомогтоо энэ дууг дахин бичүүлж оруулсан байдаг байна. 

Мөн түүнчлэн Билли Жоел, Сузи Куатро, Род Стевард зэрэг олон дуучид энэ дууг өөр өөрсдийн хувилбараар дуулсан байдаг байна.

За ингээд Рок Н Роллын "Хаан"-ы дуулсан хувилбараар хүлээн авч сонсоно уу. 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл