Намайг эзэмдэх чиний сэтгэл нойтон байх шиг
нааш цааш хөдлөх хөлөрсөн биеэнд чинь норон норно
амьсгаадах бүрийд чинь
алаг хорвоог мартана
айлган гингэнэх миний сэтгэл уйлна
уруул юугий чинь үнсээд ханашгүй
хүсэл таачаал
хязгаар нь үгүй онгон сэтгэл....
Энэхүү "халуухан" үгтэй дуу нь одоогоос яг 20 жилийн өмнө зохиогдож МУГЖ Ж.Алтанцэцэгийн 2000 оны анхны "Намайг эзэмдэх чиний сэтгэл" цомгийн нэрээр нэрлэгдсэн дуу юм. Тухайн үедээ уг дуу, дууны үг олны анхаарлыг татсан нь мэдээж. Дууны видео клип ч маш "халуухан" байсныг дурдах хэрэгтэй. 20 гаруйхан настай Алтаа дуугаа дуулахдаа өөрөө ичиж байгаагүй ч тухайн үед бичлэг хийж байсан хүмүүс нь ичээд л нүүр нь улайж байсан тухай дуучин маань дурсан ярьсан байдаг.
Энд нэгэн нууцыг дэлгэхэд уг дууг зохиогч нь ая зохиогч Ангирмаа бөгөөд дууны ард дуугардаг "амьсгаадах" хоолойг уг дууны зохиогч Ангирмаа өөрөө хоолой хийсэн гэдэг.
Дашрамд дурдахад МУГЖ, дуучин Ж.Алтанцэцэгийн "Хайр гэж" тоглолт 3 сарын 8-нд Корпорэйт конвеншн центрт болох тухай манай сайт мэдээлсэн билээ. "Хайр гэж" тоглолтын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү. Монголын анхны халуухан дуу уг тоглолт дээр эгшиглэх биз ээ.
Энэ үдэш таны амралтад зориулан "Намайг эзэмдэх чиний сэтгэл" дууг толилуулж байна. Жич: Та хөгжмөө чангалаад хэрэггүй л болов уу. Харин чихэвч зүүхийг танд зөвлөж байна.