Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №365 Eurythmics, ‘Sweet Dreams (Are Made of This)’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №365 Eurythmics, ‘Sweet Dreams (Are Made of This)’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Eurythmics, ‘Sweet Dreams (Are Made of This)’

Eurythmics хамтлаг

Английн The Tourists хамтлагаас 1980 онд "өрх тусгаарлан гарсан" Eurythmics хамтлаг 1981 онд анхны "In the Garden" цомог төдийлөн амжилт олж чадсангүй. Харин 1983 онд тэдний гаргасан хоёр дахь Sweet Dreams (Are Made of This) цомог Eurythmics хамтлаг дэлхий нийтэд таниулж чадсан юм. Цомгийн нэрээр нэрлэгдсэн Sweet Dreams (Are Made of This) нь АНУ гэх мэт хөгжим өндөр хөгжсөн орнуудын хит жагсаалтуудыг тэргүүлсэн супер хит дуу байлаа. Энэ дуу яалт ч байхгүй хамтлагийн "нэрийн хуудас" болсон дуу юм. 

Eurythmics хамтлагийг 1984 онд MTV Video Music Award-аас Шилдэг шинэ залуу хамтлагаар тодруулж байснаас гадна 1987 онд Гремми наадмаас "Шилдэг Рок тоглолт" шагналыг хүртэж байсан байна.  

Энэхүү дууг америкийн рок дуучин Мерилин Мэнсон 1995 онд Cover хийн дуулсан нь мөн л хит болж чадсан байдаг.

Мерилин Мэнсоны дуулсан хувилбарыг хүлээн авч сонсоно уу. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл