Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №369 Roberta Flack, ‘Killing Me Softly With His Song’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №369 Roberta Flack, ‘Killing Me Softly With His Song’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

Roberta Flack, ‘Killing Me Softly With His Song’

Дуучин Роберта Флак

Америкийн дуучин Роберта Флак бол Гремми шагналыг хоёр жил дараалан хүртсэн цорын ганц дуучин юм. Тэрээр 1973 онд "The First Time Ever I Saw Your Face", 1974 онд "Killing Me Softly with His Song" дуугаараа оны шилдэг гэсэн шагналыг хүртэж байжээ. Үнэхээр ч энэ хоёр дуу нь түүнийг дэлхийн хэмжээний дуучин болохыг нь баталж өгсөн дуунууд юм. Өнөөдөр та бүхэндээ танилцуулж буй "Killing Me Softly with His Song" дуу нь 1971 онд зохиогдсон дуу бөгөөд зохиогдсон цагаасаа хойш маш олон дуучид энэхүү дууг өөр өөрсдийн хувилбараар cover хийж дуулж байсан нь үеийн үед хит болж чаддаг гайхамшигтай дуу юм. Тухайлбал 1997 онд Fujees-ийн хувилбар нь тухайн оныхоо Гремми наадмын шилдэг R&B шагналыг хүртэж байсан юм. 

Fujees хамтлагийн дуулсан хувилбар: (1997 он)

Бүх цаг үеийн шилдэг 500 дуу жагсаалтын №369-т багтсан Роберта Флакын дуулсан хувилбар: (1974 он)

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл