Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №370 The Beatles, ‘All You Need is Love’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №370 The Beatles, ‘All You Need is Love’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

The Beatles, ‘All You Need is Love’

Домогт Битлз хамтлагийн ‘All You Need is Love’ дууг 1967 онд Жонн Леннон зохиож байжээ. Энэхүү дууг 1967 оны 6 сарын 25 өдөр өргөн нэвтрүүлгээр анх цацахад 25 орны 400 гаруй сая хүн үзсэн гэсэн судалгаа байдаг.

Энэ дуу 2017 онд түүхт 50 жилийнхээ ойтойгоо золгосон бөгөөд Битлзийн үнэнч фенүүд тэмдэглэн өнгөрүүлсэн байна. 

Мөн түүнчлэн Жонн Ленноны 75 насны төрсөн өдөрт зориулсан тоглолт дээр одууд нийлж энэ дууг бас дуулсан байдаг.  

Харин одоо бүгдээрээ энэ дуугаа эх хувилбараар нь хүлээн авч сонсоцгооё.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл