Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №374 The Righteous Brothers, ‘Unchained Melody’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №374 The Righteous Brothers, ‘Unchained Melody’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

The Righteous Brothers, ‘Unchained Melody’

Righteous Brothers хамтлаг

Америкийн хос дуучин Билл Мидлей болон Боббы Хартфилд нар 1962 оноос хойш хамтран дуулж эхэлжээ. Тэд хамтдаа Боббы Хартфилдыг нас барах хүртэл буюу 2003 он хүртэл хамтран дуулсан байдаг. 

Unchained Melody

Энэхүү дуу нь 1955 онд зохиогдсоноосоо хойш 670 гаруй уран бүтээлч Cover хийн дуулж бичүүлсэн байдаг. Эдгээрээс сонсогчдын таашаалд хамгийн их нийцсэн нь The Righteous Brothers хамтлагийн дуулсан хувилбар нь юм. 1990 онд энэхүү дуу "Ghost" кинон дээр эгшиглэдэг билээ. 

 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл