Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №381 Television, ‘Marquee Moon’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №381 Television, ‘Marquee Moon’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№381 Television, ‘Marquee Moon’

Television хамтлаг

1970-аад оны Америкийн рок хөгжмийн "тод од" Television хамтлаг байлаа. Тэдний хамгийн анхны "Marquee Moon" цомог үнэхээр шинэ дуугаралт байсан юм. Шинэ хамтлагийн анхны цомгийн борлуулалт үнэхээр сайн байлаа. Ер нь 70-аад он рок хөгжмийн оргил он жилүүд байсан тэр олон домог болохуйц хамтлагуудын дундаас тодрон гарч ирнэ гэдэг хэр баргийн хамтлагийн гаргаж чадах амжилт биш байсан юм. Television хамтлаг анхны цомгоо гаргасныхаа дараа жил нь хоёр дахь цомог болох "Adventure" цомгоо гаргасан хэдий ч цомгийн борлуулалт нь эхний цомог шигээ сайн байж чадсангүй. Тэд тус тусын хувийн уран бүтээлийг хөөж 1978 онд хамтлаг тарахад хүрсэн байна. Нэлээн олон жил завсарласны дараа 1992 онд дахин нэгдэж доог хүртэл уран бүтээлээ туурвиж байгаа билээ. 

‘Marquee Moon’

Television хамтлагийн анхны цомгийн нэр бүхий энэхүү дуу нь уг хамтлагийн нэрийн хуудас болж чадсан дуу юм. Одоо ч Television хамтлаг энэ дуугаа тоглолт бүр дээрээ дуулж байгаа ба үндсэндээ хамтлагийн нэрийн хуудас болсон дуу нь юм. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл