Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №387 Ray Charles, ‘Hit the Road Jack’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №387 Ray Charles, ‘Hit the Road Jack’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№387 Ray Charles, ‘Hit the Road Jack’

Домогт дуучин Рей Чарлес (1930-2004)

Америкийн домогт дуучин, хөгжмийн зохиолч, хөгжимчин Рей Чарлесийг (1930-2004) хөгжим сонсдог хүн бүхэн түүнийг "Ах Рей" хэмээн хүндэтгэн дууддаг болно. Тэрээр хүүхэд ахуй цагтаа хараагүй болсон ба тэрээр хараагүй хүүхдийн тусгай сургуульд суралцаж байхдаа хөгжмийн ертөнцтэй танилцан төгөлдөр хуур дээр Бахх, Моцарт, Бетховен тоглодог байжээ. Рей Чарлес 1950-аад оны үед Soul хөгжмийн гол төлөөлөгч байсан ба хожмоо ритм болон блюз хөгжмийн оргил нь байсан юм. Домогт дуучин Френк Синатра түүний талаар: "Рей Чарлес бол жинхэнэ шоу бизнесийн гоц авьяастан юм" хэмээн тодорхойлж хэлсэн байдаг. 

‘Hit the Road Jack’

1960 онд зохиогдсон энэхүү дуу 1961 онд Гремми шагналыг хүртэж байсан юм. Мөн түүнчлэн Билбоардын шилдэг дууны жагсаалтыг хоёр долоо хоногийн турш тэргүүлсэн байдаг. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл