Антарктид тивийг "үл доргиосон" анхны хамтлаг Металлика
Антарктид тивийг "үл доргиосон" анхны хамтлаг Металлика

 

Энэ үдэш үзэгч таны амралтад зориулан нэгэн сонирхолтой тоглолтыг хүргэхээр бэлтгэлээ. Энэ бол Антарктид тивд анх удаа амьд тоглолт зохион байгуулсан Металлика хамтлагийн "Freeze 'Em All" тоглолт юм.

Металлика хамтлаг Антарктид тивд

2013 онд Металлика хамтлаг 7 тивд тоглолтоо зохион байгуулсан анхны хамтлаг болж дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бүртгэгдсэн байна. Антарктид тивд тоглосон тоглолтыг 120 эрдэмтэд үзэж сонирхсон ба мөсөн тивийг доргиохгүйн тулд тоглолтыг тусгай хамгаалалттай асарт хийж, үзэгчид чихэвчээр дууг сонсжээ. Энэ нь хүчирхэг дуугаралттай Металлика хамтлагийн хувьд "Чимээгүй тоглолт" гэж нэрлэгдэж болохоор тоглолт болсон юм.  

Металлика хамтлаг Антарктид тивд

Тоглолт 2013 оны 12 дугаар сарын 08 өдөр Антарктид тивд зохион байгуулагдсан байна. 12 дугаар сард Антарктид тивд зуны улирал эхэлдэг ба хоёрдугаар сар хүртэл бүхэл өдөржин, шөнөжин нартай байдаг байна. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл