Дэлхийн шилдэг тоглолтууд: Улаан эвэрт чөтгөрүүд AC/DC хамтлагийн тоглолт
Дэлхийн шилдэг тоглолтууд: Улаан эвэрт чөтгөрүүд AC/DC хамтлагийн тоглолт

 

Манай сайт үдэш бүр таны амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Өнөөдөр та бүхэндээ нэгэн гайхамшигтай тоглолтыг толилуулахаар бэлтгэсэн нь агуу AC DC хамтлагийн 2001 онд Германы Мюнхен хотноо "Stiff Upper Lip World Tour" аялан тоглолтын бүрэн бичлэгийг хүргэж байна. 

Домогт AC/DC хамтлаг

AC/DC хамтлагийг 1973 онд Шотландын ах дүү Малколм болон Ангус Янгууд нар Австрали улсад анх байгуулжээ. Тэд өөрсдийгөө рок-н-ролл тоглодог гэж хэлдэг хэдий ч үнэндээ хүнд рок тоглодог юм. "Богино өмд, цамц, пиджак, зангиа, саравчтай кэпкэн малгай бүхий сургуулийн дүрэмт хувцас" энэ бол Ангус Янгийн дүрэмт хувцас. Тэрээр одоо ч үерхэлдээ үнэнч байж дүрэмт хувцсаа тайлаагүй л байна. Мөн тэрээр өөрийн бренд хөдөлгөөн болох "гитараа тоглонгоо хагас суусан байдалтай тайзан дээр алхдаг" зуршлаасаа ч одоог хүртэл салаагүй байгаа. Гэвч түүний фэнүүд Ангус Янгийн хувцаслалт, бренд алхалтад нь хайртай байдаг. 

AC/DC хамтлагийн гоцлол гитарчин Ангус Янг

Өнөөдөр та бүхэндээ AC/DC хамтлагийн түүхийг бичихээсээ илүүтэйгээр тэдний талаар хүмүүсийн төдийлөн мэддэггүй сонирхолтой мэдээллүүдийг тоглолтын өмнө товчхон мэдээлэхээр шийдлээ. 

Хамтлагийн хамгийн ахны дуучин нь 34 насандаа таалал төгссөн. 

AC/DC хамтлагийн анхдагчдын нэг болох гоцлол дуучин Бон Скотт хар тамхи хэтрүүлэн хэрэглсэнээс болж таалал төгссөн байдаг. Тэрээр 1980 онд нас барсны дараа гоцлол дуучнаар орсон Брайн Жонсон одоог хүртэл хамтлагтаа дуулсаар байна. Бон Скоттыг хожимоо бүх цаг үеийн хамгийн шилдэг рок дуучнаар өргөмжилсөн байдаг. 

AC/DC хамтлагийн анхны дуучин Бон Скотт

Австралийн Мельбурн хотод AC/DC хамтлагийн нэртэй гудамж хүртэл бий болсон байдаг. 

AC/DC Lane гудамжний графит урлал

Хамтлаг түүхэндээ 200 гаруй сая хувь цомог дэлхий даяар борлуулсан байдаг ба зөвхөн алдарт "Back in Black" цомог 50 сая хувь борлогдсон нь геннисийн амжилтын номонд ч бүртгэгдэхээр хамгийн олон хувь зарагдсан цомог юм. 

Back in Black цомог 

 

Манай сайтын тогтмол нийтэлдэг "Бүх цаг үеийн 500 шилдэг дуу" жагсаалтад тэдний хэд хэдэн дуу багтсан байдаг тул шилдэг дуу бүрийг нь танилцуулахдаа хамтлагийн мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байх болно.  

Ингээд хамтдаа тоглолтоо үзэж сонирхоцгооё. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл