"Алтан гургалдай" Аделийн тоглолт
"Алтан гургалдай" Аделийн тоглолт

 

Манай сайт эрхэм үзэгчдийнхээ үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ үдэш та бүхэндээ Их Британийн агуу дуучин Аделийн "Live at the Royal Albert Hall" тоглолтыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Адель гэж хэн бэ?

Дуучин Адель

Английн дуучин Адель Лори Блу Эдкинс 19 настай байхдаа гаргасан цомгоо “19” хэмээн нэрлэсэн нь, дуучин Beyonce-ийн 4 дэх цомгоо “4” хэмээн нэрлэснээс санаа авсан ажээ. Адель дуучин Beyonce-ийг шүтдэг гэдгээ байнга хэлдэг байна. "19" цомог английн хөгжмийн ертөнцөд тэсрэлт болсон ба Грэммийн наадмаас "Шилдэг Залуу уран бүтээлч" болон "Шилдэг эмэгтэй поп гоцлол" номинацид шагналын эзэн болсон юм. 

Түүний 21 насандаа гаргасан “21” цомог нь “Грэмми” шагнал гардуулах ёслолоос 6 нэр төрөлд шагнал хүртэж жинхэнэ дуулиан тарьсан юм. Тэрээр: “Шилдэг цомог”, “Шилдэг поп дуучин”, “Шилдэг дуу бичлэгийн шагнал”, “Шилдэг дуу”, “Rolling in the deep” дуугаараа “Шилдэг видео”, “Someone like you” дуугаараа “Шилдэг поп дуу” зэрэг шагналуудыг нэгэн үдшийн дотор л хүртсэн юм.

Адель Греммийн шагналуудыг "хамлаа"

25 цомог нь 2015 онд хэвлэгдсэн даруйдаа шуугиан тарьсан юм. 25 цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 3 сая хувь борлогдон Billboard чартын амжилтыг эвдсэн байна. Мөн 25 цомогт багтсан Hello дуу нь Youtube сайтад тавигдсанаасаа хойш 24 цагийн дотор 1 тэрбум 200 сая гаруй хүн үзсэнээрээ Тайлор Свифтийн амжилтыг эвдсэн юм.

Адель American Music Awards, BBC Music Awards, Billboard Music Awards, BBC Radio 1 Teen Awards, Academy Awards, Independent Music Awards, Австралийн APRA Awards, The Arqiva Commercial Radio Awards зэрэг шагнал гардуулах ёслолуудаас 263 номинацид нэр дэвшиж 121 номинацид ялалт байгуулжээ.

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл