Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №435 U2, ‘New Year’s Day’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №435 U2, ‘New Year’s Day’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№435 U2, ‘New Year’s Day’

U2 хамтлаг

14 настай хүү Ларри Мален сургуулийнхаа зарлалын самбар дээр “Бөмбөрчин хүү хамтлаг байгуулахаар хөгжимчдийг хайж байна” гэсэн зарлал анх нааснаар Ирландын будант Дублин хотноо U2 хамтлаг 1973 онд байгуулагдаж байжээ. Анх тэд хамтлагтаа "The Larry Mullen Band", "Feedback", "The Hype" хэмээх нэр өгч байсан ч 1977 онд "U2" нэрэн дээр тогтсон байна. Хамтлагийн нэр үүссэн түүх нь тодорхойгүй ч дуучин Боно нэгэн ярилцлагынхаа үеэр "Надад манай хамтлагийн нэр огтхон ч таалагддаггүй. “You too” буюу “Чи ч гэсэн” гэсэн утгатай" гэж ярьжээ. 1980 онд анхы "Boy" цомгоо гаргаж улмаар 1983 онд "War" цомгоо гаргасаны дараа тэдний зөвхөн Ирланд, Их Британид бус олон улсад ч сонсдог болсон юм. 80-аад оны дундуур тэд дэлхий даяар мянга мянган сонсогчидтой болсон байлаа.

U2 хамтлагийн цомгууд 

Тэд одоо ч хөгжмөө тоглосоор байгаа ба анх байгуулагдсанаасаа хойш 14 студийн цомог худалдаанд гаргаж түүхэн дэх хамгийн олон цомог борлуулсан хамтлагуудын нэг юм. U2 хамтлаг ойролцоогоор 170 сая гаруй цомог дэлхий даяар борлуулж чадсан байдаг. Мөн хамгийн олон удаа буюу нийт 22 удаа Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг хүртэж байсан уран бүтээлч U2 хамтлагаас өөр байхгүй юм.   

‘New Year’s Day’

Энэхүү дуу нь U2 хамтлагийг магадгүй хамгийн анх олон улсад таниулсан дуу байж болох юм. 1983 оны 1 сард War цомгийнхоо эхний сингл болгон цацсан нь хамтлагийн дуунуудаас анх удаа олон улсын хит жагсаалтуудад дээгүүр байр эзэлсэн юм. Уг дууны үгийг Боно анхандаа эхнэртэй зориулж бичсэн хайрын агуулгатай байсан боловч цомогт дуу болгон бичүүлэхдээ утгыг нь өөрчилсөн хэмээн яригддаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Бат-Эрдэнэ

    U2 гээд энэ хамтлаг ер нь бидэнд ямар хамаатай юм бэ

    1. hh

      wtf