Дэлхийн шилдэг тоглолтууд: Дэлхийг уяраасан "Дэлхийн Гурван Тенор" 1996 он
Дэлхийн шилдэг тоглолтууд: Дэлхийг уяраасан "Дэлхийн Гурван Тенор" 1996 он

 

Манай сайт үдэш бүр таны амралтад "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралыг хүргэж байгаа билээ. Өнөөдрийг хүртэл маш олон гайхамшигтай тоглолтуудыг та бүхэндээ толилуулсан нь бүгд рок, поп урсгалын домогт хамтлаг, дуучдын тоглолт байжээ. Харин өнөөдөр та бүхэндээ онцгой нэгэн тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. Энэ бол юм.

Гурван тенор

Хэзээ ч дахин давтагдашгүй гурван алдартан урлагт хайртай мянга, мянган хүний мөрөөдлийг биелүүлэн үлгэр амилах мэт алтан тайзан дээр нэгдэн алдарт “Гурван тенор” тоглолтоор үзэгчдийн сонорыг мялааж байсан нь саяхан.

Алдарт гурвалын хамтарсан анхны тоглолт 1990 онд Ром хотноо хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглосон юм. Энэ тоглолтод Ром болон Флоренцийн дуурийн найрал хөгжмийн бүтэн хоёр оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Тэдний дуулсан ”Nessun Dorma”  арийн бичлэг хөгжмийн ертөнцийг сэрээж, борлуулалтаараа тухайн үедээ Гиннесийн амжилтын номд бүртгэгдэн шуугиан тарьж байв.

"Гурван тенор" Ромд

Тэд 15 жилийн турш хамтдаа 35 тоглолтыг хийжээ. Дэлхийн Гурван тенорын нэг дуучин Лучано Паваротти яг 72 насандаа 2007 онд Нью-Йорк хотод насан эцэслэсэн билээ. Лучано Паваротти: “Хоолойгоо би Бурханы бэлэг гэж боддог. Бусдын адил бороонд гүйж, спортоор хичээллэмээр л байна. Гэхдээ би Бурханы бэлгийг хайрлах ёстой” гэсэн байдаг ч тэр өөрөө яах аргагүй "Бурханы бэлэг" байсан юм. 

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл