Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №448 №448 50 Cent, ‘In Da Club’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №448 №448 50 Cent, ‘In Da Club’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №448 №448 50 Cent, ‘In Da Club’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм. 

№448 50 Cent, ‘In Da Club’

50 Cent

Америкийн реппер Куртис Жеймс Жексоныг "50 Cent" нэрээр нь хүн бүр андахгүй. Түүний амьдрал тэр чигтээ яг л адал явдалт кино шиг. Бага насандаа гудамжинд хар тамхи борлуулж байсан ба 2000 онд хамгийн анхны цомгоо бичүүлээд худалдаанд гаргахаасаа өмнөхөн буудуулж цомгоо гаргаж чадаагүй гээд үнэхээр адал явдлаар дүүрэн амьдардаг нэгэн бол Курти Жеймс Жексон. Түүний 2 жилийн хугацаанд Columbia Records студид бичүүлсэн анхны цомог болох "Power of the Dollar" цомог хэзээ ч худалдаанд гарч чадаагүй юм. Тэрээр хар тамхи зарсан хэргээр шүүхээс ял сонсож байсан хэдий ч өөрөө хар тамхи огт хэрэглэж байгаагүй юм. Куртис Жеймс Жексон өөртөө Брүүклины зартай дээрэмчний хоч болох "50 cent" гэх нэрийг уран бүтээлийнхээ нэрээр сонгосон байна. 

2005 оноос хойш 30 гаруй кинонд гол ба туслах дүрийг бүтээсэн байдаг. Тэрээр одоо ч кинонд тоглосоор байгаа юм. Магадгүй жүжигчний карьертаа илүү их цагийг зарцуулж байж болох ч тэрээр бусад бизнесүүдээ ч амжилттай удирдаж байгаа юм. 

 ‘In Da Club’

50 Cent-ийн 2003 оны хамгийн анхны (худалдаанд гаргасан) "Get Rich or Die Tryin" цомгийн супер сингл ‘In Da Club’ дуу түүнийг хэн болохыг хөгжмийн ертөнцөд тамгалж өгсөн гэхэд болно. Энэ дуу түүнийг маш олон шагналаар булаж алдрын оргилд хүргэж байлаа. Тодруулбал: дуу гарсан даруйдаа "Биллборд шилдэг 100 дуу" жагсаалтын тэргүүнд жагссан, Америкийн дуу бичлэгийн академийн Греммийн шагналыг "Шилдэг Реп дуу", "Шилдэг эрэгтэй реп дуучин" номинациудаар шагнал хүртсэн байна.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл