Дэлхийн шилдэг тоглолтууд: Майкл Жексон History tour
Дэлхийн шилдэг тоглолтууд: Майкл Жексон History tour

 

Дэлхийн шилдэг тоглолтууд цувралынхаа ээлжит булангаараа та бүхний энэ үдшийн амралтанд зориулан "Попын хаан" Майкл Жексоны Германы Мюнхен хотноо 1997 онд тоглосон History tour тоглолтыг хүргэхээр бэлтгэлээ.

Попын хаан 

Попын хаан Майкл Жексоны тухай мэдэхгүй хүн дэлхий дээр бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй бизээ. Түүнийг товчхон тодорхойлоход: Майкл Жексоныг "Бүх цаг үеийн хамгийн агуу дуучин"-аар Геннисийн амжилтанд бүртгэсэн байдаг. Энэ нь түүнийг хэн байсныг, яагаад "Попын хаан" гэгдэх болсныг товч бөгөөд тодорхой тодорхойлж буй хэрэг юм. Тэрээр хүүхэд ахуй цагаасаа хөгжмийн ертөнцөд хөл тавьж 50 насандаа таалал төгсөх хүртлээ 40 жилийн турш дэлхийн хөгжмийн ертөнцийн гол төлөөлөгч байсан юм. 

Попын хаан Майкл Жексоны талаар хүн бүрийн төдий л сайн мэддэггүй сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Майкл Жексон хоёр удаа гэрлэсэн байна. Анхны гэрлэлт нь түүний өөрийнх нь шүтээн болсон Элвис Преслигийн охин Лиза Мари байлаа. Харин хоёр дахь эхнэр нь Дэбби Роув хэмээх сувилагч бүсгүй байсан юм. Лиза Маригаас салсан шалтгаан нь хүүхэд байсан гэгддэг. Майкл үр удмаа үлдээхийг хүсч байсан ч Мари нууцаар жирэмснээс хамгаалах эм ууж байсныг мэдсэнийхээ дараа тэд салцгаажээ. Харин хоёр дахь эхнэр нь түүнд хоёр хүүхэд төрүүлж өгсөн ч мөн л салсан байна. 

2. Майкл хоёр хүү, нэг охинтой. Гэхдээ гурав дахь хүүхдийнх нь ээж нь хэн гэдэг нь тодорхойгүй. 

3. Жексон Африкчуудын хувьд зөвхөн Попын хаан бус "Жинхэнэ хаан" байлаа. Учир нь тvvнийг хаан цол хэргэмээр Габон, Зааны ясан эргийн иргэд 1992 онд өргөмжилсэн байна.

4. 2009 оны 6-р сарын 25-нд попын хааныг нас барсаны дараа түүний цомгууд маш ихээр борлуулагдаж эхэлсэн байдаг. Дэлхий нийтээрээ агуу авьяастнаа алдсанд гашуудсан энэ явдлаас хойш хэдхэн долоо хоногийн дараа буюу 7-р сарын 12-ны байдлаар хамгийн өндөр борлуулалттай байгаа 5 цомгийн 4 нь Майклынх байв. Түүний шилдэг дуунуудын цуглуулга “The Essential” цомог жагсаалтыг тэргүүлж байсан бол “Off the Wall” цомог 3 дугаар байрт, “Thriller” 4 дүгээрт, “The Motown Years” цомог нь 5 дугаарт бичигдэж байлаа. Ийм амжилтыг урьд хожид ямар ч уран бүтээлч гаргаж байгаагүй бөгөөд цаашид ч гаргахгүй болов уу.

5. Дэлхийн хөгжмийн түүхэнд нэг долоо хоногийн дотор интернэтээр 1 сая дуу зарсан анхны уран бүтээлч юм.  

Манай сайтын "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" цувралаар түүний хэд хэдэн дуу орох ба тухай бүрт нь Майкл Жексоны талаар сонирхолтой мэдээллүүдийг үргэжлүүлэн хүргэх болно. 

Майкл Жексоны Германы Мюнхен хотноо 1997 онд тоглосон History tour тоглолт бүрэн эхээрээ: 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл