100 кино-100 дуу: Rock Around the Clock
100 кино-100 дуу: Rock Around the Clock

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн "100 кино-100 дуу" цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулж байна.

 

Rock Around the Clock

Киноны нэр: "Blackboard Jungle"
Дууны нэр: "Rock Around the Clock"
Дуу зохиогч: Макс Си Фрийдман (үг), Жеймс Е Мейрс (ая) 

1955 онд зохиогдсон "Blackboard Jungle" киног 2016 онд АНУ-ын конгрессsн номын санд "соёл, гоо зүйн түүхэн ач холбогдолтой кино" тодотголтойгоор үүрд хадгалахаар шийдсэн байдаг. Гэвч анх гарч байхдаа "ёс суртахуун, садар самуун, дэг журамд харшилсан үзэгдэл гардаг" гэсэн үндэслэлээр Мемфис, Атланта, Жоржиа мужуудад гаргахыг нь хориглож байжээ. Мөн түүнчлэн Лондонгийн кино театрт гаргасны дараа үзэгч, залуучууд үймээн самуун дэгдээж, театрын суудал урж, коридорт олноороо бүжиглэж байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. "Blackboard Jungle" кино нь "Rock Around the Clock" дуугаараа хүмүүсийн сэтгэлд хоногшин үлдсэн бөгөөд энэхүү дуу нь 1950-аад оны залуучуудын сүлд дуу болтлоо алдаршсан дуу юм. Олон нийтэд цацагдсанаасаа хойш бүтэн хоёр сарын турш хит жагсаалтыг тэргүүлж тухайн үеийн залууст шинэ соёлын давлагааг бий болгож чаджээ.

"Rock Around the Clock" дуу нь 1952 онд анх зохиогдож байхдаа "We're Gonna Rock Around the Clock Tonight!" хэмээн нэлээдгүй урт нэртэй байсан боловч сүүлд нэрийг нь богиносгон "Rock Around the Clock"  болгон өөрчилсөн байна. 

"Blackboard Jungle" киноны танилцуулга: 

 

Дараагийн дугаарт 1977 онд бүтээгдсэн "New York, New York" киноны "Theme from New York, New York" дууг танилцуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. булган эрдэнэ

    Кино үзьё