"The Eagles" хамтлагт зориулсан хүндэтгэлийн тоглолт
"The Eagles" хамтлагт зориулсан хүндэтгэлийн тоглолт

Хөгжим мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music сайт үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралын энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ.

 

Америкийн нэгдсэн улс жил бүрийн эцэст Америкийн соёл урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүст хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү хүндэтгэлийн тоглолт Кеннеди ерөнхийлөгчийн нэрээр нэрлэгдсэн дуурийн театрт болдог ба 2016 онд Аргентийн нэрт төгөлдөр хуурч Марта Аргерич, домогт "The Eagles" хамтлаг, нэрт жүжигчин Ал Пачино, блюз дуучин Мавис Стаплес, хөгжимчин Жеймс Тейлор нарт хүндэтгэл үзүүлсэн байдаг. 

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо 70-аад онд дэлхийн нийтийг байлдан агуулж асан домогт "The Eagles" хамтлагт зориулсан хүндэтгэлийн тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. Энэхүү хүндэтгэлийн тоглолтод тэдний нэрийн хуудас болсон алдарт "Hotel California" дууг домогт гитарчин Стив Вей тоглоно. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл