100 кино-100 дуу: Summer Nights
100 кино-100 дуу: Summer Nights

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн зүгээс үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "100 кино-100 дуу" цувралаа толилуулж байна. Энэхүү цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулах юм.  

 

Summer Nights

Киноны нэр: "Grease"
Дууны нэр: "Summer Nights"
Дуучин: Жон Траволта, Оливиас Ньютон-Жон
Дуу зохиогч: Жим Жакобс /ая/, Варрен Касей /үг/

Өсвөр үеийн ээдрээт асуудал, хайр сэтгэлийн тухай өгүүлэх "Grease" мюзиклын зохиолын дагуу 1978 онд хөгжимт, романтик инээдмийн уран сайхны киног бүтээсэн байна. Энэхүү кино нь тухайн үедээ кино шүүмжлэгч, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан бөгөөд киноны дуунууд бүхий цомог нь маш өндөр борлуулалттай байжээ. Өнгөрөгч 2020 онд "Grease" киног конгрессын номын санд "соёл, гоо зүйн түүхэн ач холбогдолтой кино" тодотголтойгоор хадгалах болсноо албан ёсоор зарласан юм.  

Бидний өнөөдөр танилцуулах гэж буй "Summer Nights" дууны тухайд 1978 онд кинотойгоо хамт сингл хэлбэрээр гарсан ба гол дүрийн жүжигчин Жон Траволта өөрөө дуулсан гэдгээрээ хүмүүст нэлээдгүй хүрсэн байна. Америкт Билбоардын хит жагсаалтын тавдугаар байрт орж байсан бол Англи улсад бүр ч илүү хит болж байлаа. Их Британийн хит жагсаалтыг тэргүүлсэн байдаг. 

Одоо ч хүмүүс "Summer Nights" дууг ихээр сонсдог ба киноны шилдэг дууны санал асуулгаар Америкт ямагт дээгүүр байр эзэлсээр байгаа юм. 

"Grease" киноны танилцуулга: 

 

Дараагийн дугаарт 1992 онд бүтээгдсэн "The Bodyguard" киноны "I Will Always Love You" дууг танилцуулах болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл