100 кино-100 дуу: (I've Had) The Time of My Life
100 кино-100 дуу: (I've Had) The Time of My Life

 

(I've Had) The Time of My Life

Киноны нэр: "Dirty Dancing"
Дууны нэр: (I've Had) The Time of My Life
Дуучин: Билл Медлей, Женнифер Варнес
Дуу зохиогч: Франк Превит, Жон ДеНикола

1985 онд кино зохиолч Элеонора Бергштейн өөрийн амьдралаас сэдэвлэн кино зохиол бичсэн нь 1987 онд алдарт "Dirty Dancing" буюу "Бохир бүжиг" кино бүтээгдсэн түүхтэй. Энэхүү кино 1987 оны тавдугаар сард Каннын кино наадамд, наймдугаар сард нь АНУ-д нээлтээ хийж дэлхий даяар 214 сая ам.долларын орлого олсон байдаг. Мөн түүнчлэн видео кассет хувилбараар худалдаанд гарснаар нэг саяас дээш хувь борлуулагдсан анхны кино болон түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 

Киноноосоо илүү алдаршиж, нэр хүндийн оргилд хүрсэн дуу бол "Бохир бүжиг" киноны (I've Had) The Time of My Life хэмээх дуу юм. 60 дахь удаагийн Гремми наадам, Алтан бөмбөрцөг наадам, Гремми наадмуудаас киноны шилдэг дуу шагналыг хүртсэн (I've Had) The Time of My Life дууг Франк Превит, Жон ДеНикола нар кинонд зориулан зохиожээ. Анх дуучин, жүжигчин Донна Саммер, Жое Эспосито нарт дууг дуулах санал тавьсан ч киноны нэр нь таалагдаагүй шалтгаанаар дуулахаас татгалзаж байсан түүхтэй. Мөн түүнчлэн киноны төсгөлд буюу кино оргил хэсэгт Лионел Ричигийн дууг оруулахаар төлөвлөж байсан ч бүжиг дэглээчид (I've Had) The Time of My Life дууг сонгон авсан нь хамгийн зөв шийдвэр байсан ажээ. 

Киногоо хит болгож чадсан дуу тодорхойлолтод (I've Had) The Time of My Life дуу бүрэн нийцэх ба тухайн цаг үед радиогоор хамгийн их захиалагддаг дуугаар нэрлэгдэж байжээ.  

"Dirty Dancing" киноны танилцуулга: 

Дараагийн дугаарт 1979 онд бүтээгдсэн "The Muppet Movie" киноны "Rainbow Connection" дууг танилцуулах болно.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл