"The Hu" алдарт "Rock am Ring"-ийн тайзнаа
"The Hu" алдарт "Rock am Ring"-ийн тайзнаа

Хөгжим мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сайтын зүгээс хөгжимд дурлагч, үзэгч, сонсогчдынхоо амралтын өдөрт зориулан "The Hu" хамтлагийн 2019 онд алдарт "Rock am Ring"-ийн тайзнаа тоглосон тоглолтыг толилуулж байна.

"Rock am Ring"

Герман улсад зохион байгуулагддаг "Rock am Ring" рок хөгжмийн их наадам нь 1985 онд анх зохион байгуулагдаж байжээ. Анхны тоглолтод нь алдарт U2 хамтлаг урилгаар оролцсон нь наадмын нэр хүндийг өсгөж нийт 75.000 мянган үзэгч цугларсан байна. Энэ цагаас хойш өнөөг хүртэл жил зохион байгуулагдаж (1989, 1990, 2020 онд өнжсөн) байгаа ба хөгжим сонирхогчид, тэр дундаа амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг наадам болжээ. 1985-1988 оны хооронд хоёр өдрийн форматаар зохион байгуулагддаг наадам маань 1991 оноос дахин зохион байгуулагдаж эхлэхдээ гурван өдөр зохион байгуулагддаг болон улам өргөжсөн байна. Харин 2010 онд нийт дөрвөн өдөр үргэлжилсэн наадам зохион байгуулагдаж 90 гаруй мянган тасалбар урьдчилсан захиалгаар борлуулагдсан байна. 

"The Hu" алдарт "Rock am Ring"-ийн тайзнаа

"Rock am Ring 2019"

Энэхүү нэр хүндтэй рок хөгжмийн наадамд алдарт Slipknot, Slayer, The Smashing Pumpkins зэрэг томоохон хамтлагуудтай нэгэн тайзнаа 2019 онд Монголын "The Hu" хамтлаг тоглосон юм. 

2019 оны "Rock am Ring" наадамд нийт 77 уран бүтээлч оролцсоны 36 хувь нь альтернатив, хард, инди рок урсгалаар тоглодог рок хамтлагууд байсан бол 29 хувь хүнд метал хамтлагууд байлаа. Ингээд "Rock am Ring"-ийн тайзнаа  "The Hu" хамтлагийн тоглолтыг толилуулж байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл