100 кино-100 дуу: 8 Mile, Lose Yourself
100 кино-100 дуу: 8 Mile, Lose Yourself

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн зүгээс үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "100 кино-100 дуу" цувралаа толилуулж байна. Энэхүү цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулах юм.  

 

Lose Yourself

Киноны нэр: "8 Mile"
Дууны нэр: Lose Yourself
Дуучин: Эминем
Дуу зохиогч: Эминем, Жэфф Басс, Луис Ресто 

2002 онд дэлхий нийтийг байлдан дагуулсан олон сайн кино гарсны нэг нь "8 Mile" юм. Энэхүү кино нь реппер Эминемийн амьдралын түүхээс сэдэвчилсэн бөгөөд тэрээр өөрөө гол дүрд нь тоглосон анхны кино нь байлаа. "8 Mile" кино дэлхий даяар 250 гаруй сая ам.долларын ашиг олоход тус киноны гол дуу болох "Lose Yourself" дуу чухал байр суурь эзэлсэн байдаг. Тэр ч үүднээсээ 75 дахь удаагийн Оскарын наадмаас "киноны шилдэг дуу" шагналыг хүртсэн байна. Энэ нь оскарын шагнал хүртсэн анхны хип хоп дуугаар бүртгэгдэж байлаа. Мөн түүнчлэн Биллбордын жагсаалтыг тэргүүлсэн Эминемийн анхны дуу болсон юм.

Ерөөс "Lose Yourself" дуу нь киноны утга санаа, агуулгыг бүрэн илэрхийлж чадахуйц дуу болсон хэмээн хөгжим судлаачид дүгнэсэн байдаг. Хөгжим судлаач, шүүмжлэгчид "Lose Yourself" дууг өнөөдрийг хүртэл Эминемийн хийсэн хамгийн шилдэг бүтээл гэж дүгнэхийн сацуу бүх цаг үеийн хамгийн шилдэг хип хоп дууны нэг хэмээн тодорхойлсон байдаг. 

"8 Mile" кино нээлтээ хийхээс сарын өмнө "Lose Yourself" дууны клип цацагдаж олон нийтийн дунд киног хүлээх хүлээлтийг бий болгож чадсан төдийгүй MTV Video Music Award наадмаас киноны шилдэг дууны клип шагналыг хүртсэн байна. 

"8 Mile" киноны танилцуулга: 

Дараагийн дугаарт 1987 онд бүтээгдсэн "Dirty Dancing" киноны ""(I've Had) The Time of My Life"" дууг танилцуулах болно.  

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл