100 кино-100 дуу: All That Jazz
100 кино-100 дуу: All That Jazz

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн зүгээс үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "100 кино-100 дуу" цувралаа толилуулж байна. Энэхүү цувралаар ХХ зууны шилдэг киноны сэтгэлд хоногшсон дуунуудыг цувралаар танилцуулах юм.  

 

All That Jazz

Киноны нэр: "Chicago"
Дууны нэр: All That Jazz
Дуучин: Катерин Зета Жонс
Дуу зохиогч: Жон Кандер /ая/, Фред Эбб/үг/ 

"All That Jazz" дуу нь жазз хөгжийн эрин үеийн гэмт хэрэг, авилгалын тухай өгүүлэх "Chicago" мюзиклын гол дуу юм. Анх 1975 онд Бродвейн театр тавигдсан уг мюзиклын зохиолоор 2002 онд "Мирамакс Филмс" компани уран сайхны кино бүтээсэн нь Оскарын наадмын зургаан шагнал хүртсэн кино болжээ.

"100 кино-100 дуу" цувралд багтсан "All That Jazz" дуу нь 2002 оны киноны хувилбар бөгөөд дууг киноны туслах дүрд тоглосон Катерин Зета Жонс дуулсан байдаг.

Ерөөс "All That Jazz" дуу нь "Chicago" мюзиклын эхлэл бөгөөд гол амин сүнс юм. "Chicago" мюзикл одоо ч дэлхийн олон орны театрт тавигдсаар байгаа ба мюзиклын сурталчилгаа чухам энэ л дуугаар хийгддэг байна. 

 

Дараагийн дугаарт 2002 онд бүтээгдсэн "8 Mile" киноны "Lose Yourself" дууг танилцуулах болно.  

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл