100 кино 100 дуу: №99 Хакуна Матата
100 кино 100 дуу: №99 Хакуна Матата

Хөгжим, мэдээ, мэдээллийн төрөлжсөн www.livetv.mn/music сувгийн зүгээс үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "100 кино 100 дуу" цувралаа толилуулж байна. Энэхүү цувралаар ХХ зууны шилдэг киноны дууг цувралаар танилцуулах юм.  

№99 Хакуна Матата

Киноны нэр: "The Lion King"
Дууны нэр: Хакуна Матата 
Дууны төрөл: Регги
Дуу зохиогч: Элтон Жон, Тим Райс

1994 онд Уолт Дисней продакшны бүтээсэн "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны Хакуна Матата дууг Английн домогт дуучин, дуу зохиогч Элтон Жонн, Тим Райс нар зохиосон байна. Дууны агуулга нь кионы гол дүр болох Тимон, Пумба нарын уриа болох Хакуна Матата буюу Свахили хэлээр "Санаа зовох зүйл үгүй" гэсэн уриаг тодорхойлсон дуу юм.  

Диснейн хамгийн алдартай дуунуудын нэг болох Хакуна Матата дуу нь 67 дахь удаагийн Оскарын наадмын шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн хэдий ч "Араатны хаан арслан" хүүхэлдэйн киноны үндсэн хоёр дууны ард эрэмбэлэгдсэн байна. Энэ төрөлд "Can You Feel the Love Tonight" дуу шагналыг хүртсэн бол "Circle of Life" дуу удаалсан байдаг. 

"Circle of Life"

 

Дараагийн дугаарт 2002 онд бүтээгдсэн "Chicago" киноны "All That Jazz" дууг танилцуулах болно.  

"Chicago" 2002 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл