Үдшийн сонсгол: Cigarettes After Sex Live at AB
Үдшийн сонсгол: Cigarettes After Sex Live at AB

 

Cigarettes After Sex

Өвөрмөц содон нэртэй Dream Pop төрлөөр уран бүтээлээ туурвидаг тус хамтлаг АНУ-ын Техас мужид 2008 онд байгуулагдаж байжээ. Үдэш орой тархины ядаргаагаа тайлахад тохиромжтой тэдний уран бүтээлүүд маш хурдтайгаар дэлхий нийтээр тарсан ба албан ёсоор сингл хэлбэрээр гаргаагүй ч олон танигдсан хамгийн анхны уран бүтээл нь "Nothing's Gonna Hurt You Baby" юм. 

Хамтлаг байгуулагдсанаас есөн жилийн дараа анхны бие даасан цомгоо хамтлагийнхаа нэрээр гаргасан байдаг. Харин дараа нь өнгөрсөн онд хоёр дахь цомгоо "Cry" нэртэйгээр гаргасан юм. 

Тус хамтлагийн гоцлол дуучин Грег Гонзалесийн уянгалаг, басхүү нууцлаг хоолой, хайрын голцуу дуунуудынх нь үгс танд таалагдана хэмээн найдаж байна. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл