Өнөөдөр бид агуу Ж.Ленноныг дурсах өдөр
Өнөөдөр бид агуу Ж.Ленноныг дурсах өдөр

Өнөөдрөөс яг 40 жилийн өмнөх энэ өдөр хөгжмийн ертөнцөд нэгэн гунигт өдөр тохиосон нь агуу Жон Леннон хорвоог орхисон юм. 

 

Жон Леннон /1940-1980/ зөвхөн авьяаслаг дуучин, дуу зохиогч байгаагүй бөгөөд кино урлаг, дэлхийн энхтайван гээд олон салбарт манлайлагч нь байж чадсан юм. "Yesterday" кинонд өгүүлдэгчлэн "Битлзгүй ертөнц юутай гунигтай" гэдэг нь туйлын үнэн бөгөөд Жон Леннон байгаагүй бол Битлз ч байхгүй нь мэдээж. Битлз хамтлагийн 10 жилийн түүх, Жон Ленноны амьдралын сүүлийн 10 жил гээд нийт 20 жил хөгжмийн ертөнцийн оргил он жилүүд байлаа. 

1980 онд эхнэр Онотойгоо хамтран хамгийн сүүлийн "Double Fantasy" цомгоо гаргасан ба цомог гарснаас ердөө гурван долоо хоногийн дараа /1980 оны 12 дугаар сарын 8-нд/ Манхэттэн дэхь байшингийнхаа нүхэн гарцанд Битлзийн фен Марк Дэвид Чапман гэгчийн гарч буудуулан хөнөөгдсөн юм. Түүний хамгийн сүүлд гаргасан "Double Fantasy" цомог нь хамгийн их борлуулалттай цомог байсан бөгөөд 1981 онд Гремми наадмаас "Оны шилдэг цомог" шагналыг хүртсэн байна. 

Манай сайтын эрхлэн хүргэдэг "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" цувралаар Жон Ленноны алдарт "Imagine" дууг танилцуулахаас гадна тус дууны орчуулгыг хүргэж байсан билээ. Тус нийтлэлийг ЭНД дарж үзнэ үү. 

Харин өнөөдөр алдарт Woman дууг нь онцлон толилуулж байна. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл