Pink Floyd: Live at Pompeii
Pink Floyd: Live at Pompeii

 

Энэ бол домогт Пинк Флойд хамтлагийн 1972 оны Помпейн задгай театрт тоглосон амьд тоглолт юм. 

 

Манай сайтын "дэлхийн шилдэг тоглолтууд" цувралд домогт Пинк Флойд хамтлагийн тоглолтууд хэдэнтээ орж байсныг байнгын үзэгч, сонсогчид маань мэдэж буй биз ээ. Өмнө нь алдарт "The Dark Side of the Moon" тоглолт"The Wall" амьд шоу тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байлаа.

"Пинк Флойд": Тэд яах аргагүй дэлхийн хөгжмийн ноён оргилуудын нэг. Тэдний гаргасан цомгууд, тоглосон тоглолтууд нь бүгд шилдгийн шилдэг нь гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Өнөөдөр тэдний бас нэгэн шидээвэр бүтээл болох 1972 оны Помпейн задгай театрт тоглосон амьд тоглолтыг танилцуулах болно.

Pink Floyd: Live at Pompeii

Эртний Ромын алдарт Амфи театрт хийсэн амьд тоглолт нь зураг авалтын багийнхнаас өөр үзэгчгүй байжээ. Үндсэн зураг авалт нь дөрвөн өдрийн турш хийгдсэн бөгөөд нэмэлтээр студи болон телевизэд хийсэн бичлэгүүдийг нэмж оруулсан байна. 

Тус тоглолтыг найруулсан найруулагч Адриан Мейбен аяллаар Италид зорчихдоо гээгдүүлсэн паспортоо хайж Амфитеатрт хоёр дахиа очих хэрэгтэй болсон байна. Тэрээр тус театраас анир чимээгүй байдал, хүрээлэн буй орчны байгалийн чимээ нь маш сайн акустиктай болохыг ойлгосон байна. Акустик тал дээр тэр алдаагүй юм.

1972 онд гаргасан анхны хувилбарт 8 бүтээл багтсан байдаг ба 1974 оны хувилбарт 11, 2002 оны DVD хувилбарт 9 бүтээл тус тус багтсан байна. 

1972 оны анхны хувилбарт:

"Pompeii"
"Echoes, Part 1"
"Careful with That Axe, Eugene"
"A Saucerful of Secrets"
"One of These Days"
"Set the Controls for the Heart of the Sun"
"Mademoiselle Nobs"
"Echoes, Part 2"

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл