"Таны заавал сонсох 500 цомог" №255 Metallica, ‘Metallica’
"Таны заавал сонсох 500 цомог" №255 Metallica, ‘Metallica’

 

www.livetv.mn/music сайтын зүгээс дуу, хөгжим сонирхогчдодоо зориулан "Rolling Stone" сэтгүүлээс санал болгож буй "Таны заавал сонсох 500 цомог"-ийг цувралаар танилцуулж байна.

 

Metallica, ‘Metallica’

Гарсан он: 1991 он
Төрөл: Хэви Метал
Үргэлжлэх хугацаа: 62:40
Лэбэл: Elektra

Америкийн домогт Металлика хамтлагийн ‘Metallica’ цомгийг "хар цомог" гэдгээр нь сонсогчид илүүтэй мэднэ. Энэ бол тус хамтлагийн 1991 онд гаргасан студийн тав дахь цомог нь. Металлика хамтлагийн өмнө нь гаргасан дөрвөн цомгийн дуунууд нь Trash Metal урсгалын дуунууд байсан бол өөрийн нэрээр гаргасан энэхүү цомог нь Heavy Metal чиглэлийн дуунуудаас бүтсэн байдаг. Мөн түүнчлэн тус хамтлагийн хамгийн өндөр борлуулалттай цомгийн нэг болж чадсан юм. Зөвхөн АНУ-д 16 сая гаруй хувь борлуулагдсан гэх тоо бий. 

‘Metallica’ цомгийн "Enter Sandman", "The Unforgiven", "Nothing Else Matters", "Wherever I May Roam", "Sad but True" зэрэг таван сингл гаргасан нь бүгд хит болж чадсан юм. 

Нийтлэлийн эхэнд эгшиглэх дуу бол алдарт "Enter Sandman". Цомгийн эхний синглээр цацагдсан энэ дуу дангаараа нэг саяас дээш хувь борлуулагдсан нь цомгийн борлуулалтад шууд нөлөөлсөн гэж үздэг. 

Хоёр дахь сингл "The Unforgiven" дуу нь Повер баллад төрөлд хамаарах бөгөөд цуврал гурван дууны эхлэл болсон юм. Тодруулбал: Reload цомогт "The Unforgiven II", Death Magnetic цомогт "The Unforgiven III" дуунууд орсон байдаг. 

Цомгийн гурав дахь сингл "Nothing Else Matters" дуу нь Металлика хамтлагийн нэрийн хуудас болсон супер хитүүдийн нэг юм. Энэхүү дууг дуучин, гитарчин Жеймс Хэтфиелд найз бүсгүйдээ зориулан зохиосон ба гитарын гоцлолыг нь өөрөө тоглон бичүүлсэн байдаг. Хэтфиелд гитарын гоцлол тоглох нь бараг үгүй бөгөөд хамтлагийн гоцлол гитарчин Кирк Хамметт аялан тоглолтоор явах хүртлээ "Nothing Else Matters" дууны гитарын гоцлолыг хэрхэн тоглохоо сураагүй байсан гэдэг. 

Харин цомгийн тав дахь буюу сүүлийн синглээр алдарт "Sad but True" дуугаа гаргасан байна. 

 

‘Metallica’ цомог нь 12 дуутай ба "дуунуудыг нь алгасаж сонсомгүй цомог" тодорхойлолт багтах чанартай цомог юм.  Манай сайтын "Онлайн радио 24/7" буланд тус цомгийг бүтнээр байршуулсан тул цомгоо заавал сонсоорой. 

1. "Enter Sandman" 5:34
2. "Sad but True" 5:24
3. "Holier Than Thou" 3:48
4. "The Unforgiven" 6:26
5. "Wherever I May Roam" 6:44
6. "Don't Tread on Me" 4:01
7. "Through the Never" 4:03
8. "Nothing Else Matters" 6:30
9. "Of Wolf and Man" 4:17
10. "The God That Failed" 5:09
11. "My Friend of Misery" 6:48
12. "The Struggle Within" 3:56 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл