Дэлхийн шилдэг тоглолт: Майкл Жексонд зориулсан хүндэтгэлийн тоглолт
Дэлхийн шилдэг тоглолт: Майкл Жексонд зориулсан хүндэтгэлийн тоглолт

 

Хөгжим мэдээ, мэдээллийн www.livetv.mn/music сайт үзэгч, сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралын энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол "попын хаан" Майкл Жексоны ганцаарчилсан уран бүтээл туурвиж эхэлсний 30 жилийн ойд зориулан хүндэтгэлийн "Michael Jackson: 30th Anniversary Celebration" тоглолт юм.

Michael Jackson: 30th Anniversary Celebration

"Попын хаан" Майкл Жексон /1958-2009/ анх 1971 онд 13 насандаа анхны ганцаарчилсан уран бүтээлээ "Got to Be There" дуугаар эхлүүлж байсан түүхтэй. Тэгвэл 2001 оны 11 сард түүний ганцаарчилсан уран бүтээл туурвиж эхэлсний 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулсан юм.

Тус тоглолтын тасалбар маш өндөр үнэтэй байсан ба хамгийн үнэтэй нь буюу 10.000 ам.долларын суудалд суусан үзэгч Майкл Жексонтой хамтдаа оройн зоог барихаас гадна түүний гарын үсэг бүхий зурагт хуудасны эзэн болж байлаа. Тус тоглолт нь үндсэн хоёр өдрийн тоглолт байсан ба Майкл тухайн үедээ тоглолт тус бүрээс 7.5 сая ам.долларын ашиг олсон байдаг. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. tse

    iim od dahij turuhgui