ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТ: RIHANNA "Good girl gone bad"
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТ: RIHANNA "Good girl gone bad"

 

Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Барбадос гаралтай алдарт дуучин Рианагийн 2007-2009 оны хооронд тоглогдсон "Good girl gone bad" аялан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

"Good girl gone bad"

Үзэсгэлэнт төрх, өвөрмөц хоолойгоороо дэлхий дахинаа нэр алдраа цуурайтуулсан алдарт дуучин Рианнаг зөвхөн дуучин гэдгээс нь гадна бизнес эрхлэгч, хувцас загвар зохион бүтээгчээр нь дэлхий нийт андахгүй мэддэг болоод байна. Тэрээр 17 насандаа Америкийг зорьж хөгжмийн ертөнцөд хөл тавьсан байна. Түүний студийн гурав дахь цомог болох "Good Girl Gone Bad" цомог нь дуучин Рианнаг дэлхийн хэмжээний дуучин болоход чухал нөлөө үзүүлсэн байна. Уг цомог болон түүний дуучин Рианнагийн нэрийн хуудас болсон супер хит "Umbrella" дуу нь түүнд Гремми наадмын шагналыг хүртээсэн байдаг. Өдгөө дуучин Рианна дэлхийн даяар 250 гаруй сая хувь бичлэгээ борлуулж чадсан цөөхөн хэдэн уран бүтээлчдийн нэг болсон юм. 

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо зориулан дуучин Рианнагийн анхны "Good girl gone bad" аялан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. Уг тоглолтыг 2007-2009 оны хооронд дэлхий даяар нийт 80 гаруй удаа тоглосон байдаг.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл