Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №63 Buffalo Springfield, ‘For What It’s Worth’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №63 Buffalo Springfield, ‘For What It’s Worth’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

Buffalo Springfield, ‘For What It’s Worth’

Канад-Америкийн "Buffalo Springfield" рок хамтлаг нь 1966-1968 оны хооронд л оршин тогтносон ба энэ хугацаандаа студийн гурван цомог бичүүлжээ. Хэдий богинохон хугацаанд оршин тогтносон ч хөгжмийн ертөнцөд чанартай уран бүтээлүүдийг үлдээж чадсан цөөхөн хамтлагуудын нэг бол "Buffalo Springfield" юм. Уг хамтлагийг дэлхий нийт бидний өнөөдөр онцолж буй ‘For What It’s Worth’ дуугаар нь андахгүй мэднэ. Уг дуу нь хамтлагийн хоёр дахь бие даасан "Buffalo Springfield Again" цомгийн гол сингл дуу нь юм. ‘For What It’s Worth’ нь дайныг эсэргүүцсэн дуу бөгөөд одоо ч олон нийтийн хөдөлгөөний уриа дуугаар сонгогдох нь бий. 

‘For What It’s Worth’

There's something happening here
But what it is ain't exactly clear
There's a man with a gun over there
Telling me I got to beware

I think it's time we stop
Children, what's that sound?
Everybody look - what's going down?

There's battle lines being drawn
Nobody's right if everybody's wrong
Young people speaking their minds
Are getting so much resistance from behind

It's time we stop
Hey, what's that sound?
Everybody look - what's going down?

What a field day for the heat
A thousand people in the street
Singing songs and carrying signs
Mostly say, "hooray for our side"

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл