Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №65 Cream, ‘Sunshine of Your Love’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №65 Cream, ‘Sunshine of Your Love’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

Cream, ‘Sunshine of Your Love’

1966 онд жинхэнэ авьяастнуудын нэгдэл болсон нэгэн рок хамтлаг Англи улсад байгуулсан алдарт "Cream" хамтлаг байлаа. "Cream" хамтлагийн хит дуунуудаас дурдвал "I Feel Free", "Sunshine of Your Love", "White Room", "Crossroads", "Badge" зэрэг дуунуудыг дурдаж болох юм. Хамтлагийн бусдаас ялгарах гол давуу тал нь гоцлол гитарын өвөрмөц тоглолт байлаа. Учир нь "Cream" хамтлагт домогт гитарчин Эрик Клаптон байлаа. Рок хөгжмийн Алтан үе болох 60,70-аад оны Led Zeppelin, Deep Purple, Black Sabbath зэрэг "Акулууд" дундаас ялгарч өөрийн гэсэн сонсогчтой байна гэдэг "Cream" хамтлагийн чадал чансааг илтгэж буй хэрэг биз ээ. 

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо "Cream" хамтлагийн нэрийн хуудас болсон ‘Sunshine of Your Love’ дууг онцлон толилуулж байна. Уг дуу хамтлагийн 1967 онд гаргасан хоёр дахь бие даасан "Disraeli Gears" цомогт багтсан дуу юм. Уг цомог дэлхий даяар маш олон хувь борлуулагдсан байдаг. Уг дууг домогт гитарчин Жими Хэндриксийн гитарын тоглолтоос санаа авч зохиогдсон хэмээх яриа бий. 

‘Sunshine of Your Love’

It’s getting near dawn
When lights close their tired eyes
I’ll soon be with you, my love
To give you my dawn surprise
I’ll be with you, darling, soon
I’ll be with you when the stars start falling

I’ve been waiting so long
To be where I’m going
In the sunshine of your love

I’m with you, my love
The lights shining through on you
Yes, I’m with you, my love
It’s the morning and just we two
I’ll stay with you, darling, now
I’ll stay with you 'til my seas are dried up

I’ve been waiting so long
To be where I’m going
In the sunshine of your love

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл