КИНО КОНЦЕРТ: Daft Punk "Interstella 5555"
КИНО КОНЦЕРТ: Daft Punk "Interstella 5555"

 

Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Францийн электро хөгжмийн Daft Punk хамтлагийн 2003 оны "Interstella 5555: The 5tory of the 5ecret 5tar 5ystem" кино концертыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Interstella 5555: The 5tory of the 5ecret 5tar 5ystem

Daft Punk гэж хэн бэ? 1993 онд Парис хотноо хөгжимчин, дуучин, DJ, найруулагч Guy-Manuel de Homem-Christo болон хөгжимчин, хөгжмийн зохиолч Thomas Bangalter нар алдарт Daft Punk хамтлагийг байгуулж байжээ. Тэдний имидж: Робом хэв маягийн толгойн өмсгөл, төмөр бээлий. 1997 онд анхны бие даасан "Homework" цомгоо гаргаж улмаар 2001 онд хоёр дахь "Discovery" гаргаснаар дэлхий даяар нэр алдар нь түгж эхэлсэн байдаг. Хэдий тэд 20 орчим жилийн хугацаанд ердөө дөрвөн студийн цомог бичүүлсэн байдаг ч цомог бүр нь чанартай уран бүтээлүүдээр дүүрэн байдаг. 

Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо Daft Punk хамтлагийн 2003 онд гаргасан "Interstella 5555: The 5tory of the 5ecret 5tar 5ystem" кино концертыг бүрэн эхээр нь толилуулж байна. Уг концерт нь хамтлагийн хоёр дахь бие даасан "Discovery" цомгийн дуунуудыг хүүхэлдэйн зураглал бүхий кино болгон эвлүүлсэн хувилбар юм. Кино маш өвөрмөц хийцтэйгээс гадна утга агуулгын хувьд ч үзүүштэй болсон тул мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан байдаг. 

Манай сайтын "Дэлхийн шилдэг тоглолтууд" цуврал булангийн өмнөх дугаараар домогт Металлика хамтлагийн "Through the Never" кино концертыг толилуулсан ба та уг тоглолтыг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Interstella 5555: The 5tory of the 5ecret 5tar 5ystem кинонд гарах дуунуудын дараалал.

1. "One More Time" 
2. "Aerodynamic" 
3. "Digital Love" 
4. "Harder, Better, Faster, Stronger" 
5. "Crescendolls" 
6. "Nightvision" 
7. "Superheroes" 
8. "High Life" 
9. "Something About Us" 
10. "Voyager" 
11. "Veridis Quo" 
12. "Short Circuit" 
13. "Face to Face" 
14. "Too Long" 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл