Дэлхийн шилдэг тоглолтууд: Coldplay "A Head Full of Dreams Tour"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 03сар 2024
Шилдэг тоглолт 2512

Дэлхийн шилдэг тоглолтууд: Coldplay "A Head Full of Dreams Tour"

 

Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Английн алдарт Coldplay хамтлагийн 2016-2017 оны хооронд дэлхий даяар тоглогдсон "A Head Full of Dreams Tour" аялан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Coldplay "A Head Full of Dreams Tour"

Английн альтернатив рок урсгалаар тоглодог Coldplay хамтлагийн долоо дахь "A Head Full of Dreams" цомгийн долоо дахь аялан тоглолт болох "A Head Full of Dreams Tour" тоглолт нь таван тивийг дамжин тоглогдсон нүсэр том аялсан тоглолт байлаа. Хамгийн эхний тоглолт 2016 оны гуравдугаар сарын 31-ны өдөр Аргентин улсын Ла Плата хотноо тоглогдож 2017 оны арван нэг дүгээр сарын 17-ны өдөр хүртэл нийт 122 удаагийн тоглолтоор хамтлаг 524 сая гаруй долларын ашиг олсон байна. Энэхүү аялан тоглолт нь Coldplay хамтлагийн хамгийн алдартай тоглолт болон түүхэнд бичигдэн үлдэхээс гадна одоогийн байдлаар бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тоглолтуудын жагсаалтын тавдугаар байранд бичигдэж байна.

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх