Допинг хэрэглэсэн Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан нар наадмаар зодоглох уу?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

25 04сар 2024
Спорт, Халуун сэдэв 5561

Допинг хэрэглэсэн Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан нар наадмаар зодоглох уу?

Монголын Үндэсний Бөхийн Холбоо/МҮБХ/-ны тэргүүлэгчид энэ сарын 17-нд хуралдаж, допинг хэрэглэж барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш нарын таван бөхийг барилдуулах шийдвэрийг гаргасан юм.  Гэвч  МҮБХ-ны шийдвэрийг улсын аварга Ч.Санжаадамба нарын бөхчүүд эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн.  

Уг асуудалтай холбоотойгоор МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав мэдээлэл хийлээ.

Түүний хэлж буйгаар Өөрөөр хэлбэл, МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 15 гишүүний найм нь буюу МҮБХ-ны тэргүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын арслан Д.Азжаргал, улсын гарьд И.Доржсамбуу, Ш.Жаргалсайхан, улсын харцага Л.Бадарч, бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр, бөх тайлбарлагч Ц.Батнасан, гарын даа Ё.Амарбаясгалан нар тогтоолыг дэмжин гарын үсэг зурж, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Д.Рагчаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, МҮБХ-ны дэд тэргүүн, улсын заан Ц.Магалжав, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, бөх судлаач Б.Цогтбаатар нар гарын үсэг зурахаас татгалзсан байна. Гэвч олонхийн зарчмаар барилдуулах шийдвэр гаргасан ажээ.

Гэхдээ дээрх бөхчүүдийг Улсын их баяр наадамд зодоглуулах эсэхийг Улсын баяр наадмын комиссын Бөхийн салбар зөвлөлөөс эцэслэн шийдвэрлэнэ гэж МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжав онцоллоо.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Монголын Үндэсний бөхийн холбоо гэх байгууллага УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээр толгойлуулсан, “Гачуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатаар толгойлуулсан гэх хоёр хуваагдсан хэвээр байгаа бөгөөд дээрх хоёр холбооны аль нь  эрхзүйн чадамжтай вэ гэдэг нь одоог хүртэл шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    Баяп явсан газар балагтай.Баянмѳнх очивол хэрүүлтэй.Чинбат очсон газар хулгайтай.Хүрэлбаатар ирвэл хэрүүлтэй гэж.

  2. Зочин

    Журам дүрэм шударга ёсоо дээдэлсэн нь дээр. Батэрдэнэ Баянмѳнх минь болиж үз та нарын амбиц хувийн эрхээс болж Монгол бѳх сүйрэх нь байна.

  3. Зочин

    Хар тамхичдийн наадам болох нь ээ

  4. zochin

    doping bol yg l har tamhi shuu dee surug bodoltoi humuus youtubes uzeechee bugd bgaa

  5. Зочин

    санжаа самраа санжаа болжээ амьтан хүн турхираад арчаагүй эрийн шинж гаргаад

  6. БарилБарилдуулах

    Ийм байдлаар бол хол явахгүй ээ, бодит явдал бол Улсын наадмнаадмын хуулиар шийдэшийдэх асуудал биш байсан бөгөөд заалны барилдаан эдгээр бөхчүүд олон улсын шүүхэд ч ялна, зүгээр л Монголчууд талцаж байна барилдуулах шийдвэр гарсан бол барилдуулах нь зөв.

Сэтгэгдэл үлдээх