Г.Анхмаа: Сүрьеэ ядуурлын өвчин юм бол ядуу биш байлга л даа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

20 04сар 2024
Эрүүл мэнд, Халуун сэдэв 7020

Г.Анхмаа: Сүрьеэ ядуурлын өвчин юм бол ядуу биш байлга л даа

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р сургуульд сурч байсан хүүгээ сүрьеэгээр алдсан ээжийн яриа болон нас барсны гэрчилгээг livetv.mn өмнө нь та бүхэнд хүргэж байсан. Тус сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан нь тогтоогдоод байгаа. ЭМЯ болон сайд Д.Сарангэрэл "Хүн бүрт сүрьеэгийн шинж тэмдэг нуугдмал байдаг. Хэн ч энэ өвчнөөр өвчилж болно. 2015 онд 50 сурагч сүрьеэгээр өвдөж байсныг нуусан нь архивын баримтаар нотлогдож байна" хэмээн ярьсан байдаг. 

Сүрьеэ өвчнөөр хүүгээ алдсан ээжийг Улаанбаатарт ирэхэд нь уулзах тов тавьж байсны дагуу уулзаж, ярилцлаа. Талийгаач хүү нэг эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй байжээ. Бие барснаас нь хойш уг гэр бүлд эрэгтэй хүүхэд төрсөн ба одоо арван сартай, ирэх жил цэцэрлэгт орно гэлээ. Харин дундах хүү нь ирэх жил сургуульд орно "Харьяаллаараа нэг хүүгээ 115-р дунд сургуульд, багыгаа 46-р цэцэрлэгт оруулах болчихоод байна" хэмээн гунигтай хэлсэн юм. 

Гэрчилгээнээс харахад хүүгийн нас барсан шууд шалтгааныг "Амьсгал, зүрх судасны дутагдал", харин үндсэн шалтгааныг "Сүрьеэгийн гаралтай тархины идээт үрэвсэл" гэж тогтоож байсныг дахин сануулъя.

 

Г.Анхмаагийн хувьд хэн нэгнийг буруутгахгүй байгаа нь түүний ярианаас харагдана. Сэтгэлийн хаттай бүсгүй гэдэг нь танд шууд ойлгогдох байх. Гэхдээ, одоо ч бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй сурч боловсрох эрх зөрчигдсөөр, талийгаач хүүгээс нь хойш 15-р сургуулиар жишээ авахад байдал огт өөрчлөгдөөгүй байна. 

Үүнийг бид хэрхэн өөрчлөх вэ? 

 

12 Сэтгэгдэл

  1. зочин

    Сүрьеэ өвчнийг хэн ч тусаж болно л доо. Монголчуудын 80% нь тээгч байдаг албан судалгаа байдаг. Хүний биед байж л байдаг . Харин өвдөх нь өөр хэрэг л дээ. Иймд ээжүүд минь хүүхдээ ханиад хүрлээ гээд аптекаас антибиотек авч уулгаад л хаячихаж болохгүй шүү, сүрьеэ чинь эмэнд дасал болон хүндэрдэг юмаа. Цонхоо тогтмол онгойлгож чийгтэй цэвэрлэгээ хийгээд л боллоо шдээ, өөр голомт устгана гэж юу байхав. Харин Монголчууд маань гудамжинд ил задгай шүлс цэрээ хаядагаа больж, хүний өөдөөс амаа даралгүй ханиах, олон нийтийн газар хүүхэд дагуулж явахгүй бол сүрьеэг хэн ч байсан дарахгүй ээ. Тэгэхээр хувь хүнтэй л холбоотой болчихож байгаа биздээ.

    1. Sandra

      Тиймээ ... Хувь хүнтэй холбоотой.Гэвч монголын хүн амын 80 % сүрьеэтэй байх ёстой гэсэн үг үү.Хүний биед байх ёстой өвчин юм уу.Өвдөх нь өөр хэрэг гэнэ.тийм бол одоо утаанбаатарт маань өвөл цонхоо онгойлгох нөхцөл хэр билээ.хүмүүс нь цалингаараа эрүүл орчинг бүрдүүлж амьдрах боломж нь хэр билээ .тэнгэрээс биш газраас дотороос нь байгаа байдлыг харсны дараа сэтгэгдлээ илэрхийлмээр юм даа

    2. Zochin

      Халдварыг хэн ч авч болно. Гэхдэа халдвар аваагүй бол сүрьеэгээр өвчлөхгүй. Сургуулийн сурагчдын хэт нягтаршил, агаар сэлгэж ч амжихгүйгээр дараагийн ээлжийн анги ордог нь агаар дуслын замаар хаддварладаг өвчний тархах гол нөхцөл болж байгаа нь хэн бүхэнд тодорхой шүү дээ!

    3. Zochin

      Халдварыг хэн ч авч болно. Гэхдэа халдвар аваагүй бол сүрьеэгээр өвчлөхгүй. Сургуулийн сурагчдын хэт нягтаршил, агаар сэлгэж ч амжихгүйгээр дараагийн ээлжийн анги ордог нь агаар дуслын замаар хаддварладаг өвчний тархах гол нөхцөл болж байгаа нь хэн бүхэнд тодорхой шүү дээ!

  2. зочин

    Манайхан эмнэлгээр /өөрөө үзүүлэх, хүн үзүүлэхээр дагуулж явах/ бага насны хүүхэд дагуулж явдагаа болимоор юм. Ханиад хүрээд ойр зуурын эм авч уугаад л яваад байх, шүлс нусаа хамаагүй хаях, хүүхддээ халбага дамжуулах хооллох зэрэг орк зан сүрьеэг гааруулна шүү. Миний мэдэхээр нэг эмээ 3 ачийгаа цааш нь харуулсан юмдаг. Амандаа хоолыг нь зажилж өгдөг байсан юмаа, эмээ өөрөө сүрьеэгийн тээгч, тэрийг нь мэдэхгүй хүүхэд нь хүүхдүүдээ харуулдаг байхгүй юу. Гарсан хүүхэд болгон нь сүрьеэгээр өнгөрөөд байхаар нь эмээг эмчид аваачаад л мэдэж байх жишээтэй. Сүрьеэ ганцхан уушгиных байдаггүй гэдгийг манайхан бас мэдмээр шүү.

  3. huukgiin nuudai

    :.Sarangerel snig sain hun alga aa! Yagaad gevel henii nuudgai bilee ...? Bod

  4. BAKTERLOGIIN ZEVSEG SHUU HU

    hamgiin ih haldvar taraaj bgaa gazruud bol eruuljuuleh albadan saatuulah gazruud enend zurchliin tuhai huuli mash ih nuluulj bgaa shuud l ted honog hori yamar ch uvchtei tenemel yanz buriin humuusiig 1 dor agaargui uruund olon honog horihoor nam tusaj bgaa yum ter hun ni garaad geriihendee daraa ni ajliinhandaa oir toirniihnoo bugded ni hurgej bgaa ERUUSUU BODLOGTOIGOOR BAKTERLOGIIN ZEVSEGEER ALJ BNA

    1. иргэн

      Тийм учраас залуучууд минь архи ууж, эрүүлжүүлэхэд орохгүй байх хэрэгтэй. Энэ бол цэвэр хувь хүний хариуцлага. Өөрөө өөрсдийгөө халдвараас хамгаалж суръя. Гэр бүлийн эрүүл мэнддээ анхаарч жил болгон үр хүүхэд өөрсдийгөө шинжилгээнд хамруулах хэрэгтэй. Өөрсдийн хариуцлагагүй үйлдлээ бусдад нялзааж, элдвээр хэлдэг боловсрол дутмаг хүмүүс жаахан бодмоор юм даа.

  5. Zochin

    Er ny Surye bol yaduurliin evchin, mungeguigees hooltoi hoolgui yavah, tulee tulshee avch chdahgyuugees huiten gert amdrah geed Mongolchuud yaduurald orsnoos eldev evchnuud gazar avch baina. Yadaj EMD ny daatgal shig daatgal baidag bol urdchilan sergiileh uzlegiin zardal bolon unetei shinjilgeenuud jild yadaj neg udaa daachihdag bol yu gej ingetlee muudaj haldvart evchIND erteh be, demii baahan zardal gargaj engersen hiono ny companit ajil yavuulj baisnaas IRGEDEE ERUUL ORCHIND AMDRAH, TSALIN HELS NY HANGALTTAI BAIKH TALAAS NY ILUU HANHAARAH HEREGTEI BOLOOD BAINA

  6. Зочин

    Харамсалтай байна. Хүүгийн сүнс амгаланг олог. Гэвч ингэж хандаж болохгүй ээ. Аливаа улсын иргэдийн амьдралын түвшин, амин зуух арга барил, амьдралгын хэв маяг үндэстний өөрсдийн онцлогоос хамаардаг. Энэ бол хэн нэгэн хөндлөнгөөс шийдэж өгдөг асуудал биш. Яагаад би ядуу байгаа юм бэ гэдгийг засаг төрөөс биш өөрөөсөө асууж хариултаа өөрөө олох ёстой. Харин зүгээр, заримдаа тендрийн ажил олж биднийг ажилтай байлгах гэж хэрдээ зүтгэж яваа захирлыгаа хараад хэзээ нэг бидний амьдралын түвшин сайжирч энэ муу хулгайчуудад авилга өгөхгүйгээр өөрсдөө бизнестэй байхсан, тэр цаг хэзээ бол гэж бодогддог шүү. Тэр цагт төрийн муу гахай сүүлтнүүдийг гуриатахыг харах юмсан гэж бодогддог. Гэхдээ энэ цаг үе сайхан. Бид соц үедсэн бол зүгээр шараар л өнгөрч байх байсан шүү дээ. Тэр цагт шарлаж үзээгүй монгол хүн гэж олддогүй байлаа. Бизнес, ашиг, орлогын талаар ярих ч юм биш. Энэ цаг үнэхээр сайхан. Улам ч сайхан болно. Хүмүүс төрийн алба руу авилга авахын тулд үхэлдэх биш бие даан хувиараа бизнес хийж өрсөлдөж байхыг бид үзнэ.

    1. Зочин

      Мөнгө нэхээгүй байлгүй дээ.хүн болгон бизнес хииж чадахгүй ш дээ .хүн хүний хийж чаддаг ажил авьяас гэж байдаг.харин тэрийгээ шударгаар үнэлүүлж өндөр цалин авч байж илүү дутуу хээл хахууль авах шаардлагагүй амьдрах боломж нь бүрдэнэ.

  7. Зочин

    Ёстлй тэнэгтдэг байна ш дээ. ХЭНЙ ТӨЛӨӨ АМЬДАРЧ, Хэний төлөө хүүхэд гаргаж байгаа гэж бодоо вэ. АРчаагүй ЗАЛХУУ, ангараа, ажилгүй тэнэгүүд! МОНГОлЧУУДАД ӨӨХ ӨГЧ БОЛДОГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ!!!!

Сэтгэгдэл үлдээх